Архигүй наадахыг уриалав
Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Сосормаа болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээнээс өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Ардын хувьсгалын 90 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Тулгар төрийн 2220 жилийн ойгоо архигүй тэмдэглэх уриалга гаргасан юм.
“Архи хэмээх хор, бусармаг зуршлаас салъя. Баяр наадам гэхээр л хамгийн түрүүн архидалт санаанд ордог. Иймээс монголчууд архигүй баярлаж суръя, улс даяараа түүхэн ой давхацсан эрхэм хүндэтгэлт жилээ архины аюулгүй тэмдэглэн наадацгаая” хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Сосормаа хэлэв.
Түүнчлэн цаашид албан байгууллага хувь хүмүүс ямар нэгэн баяр ёслолоо архигүй тэмдэглэж хэвших нь зүйтэй бөгөөд энэ нь улс орны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэрбээр сануулсан юм.
Б.Мягмарсанж
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: