Хог түүгч

хогХэлэхэд л хэл эвлэхээргүйгээр нэрлэх юм, тэднийг. Ардчиллын жилүүдэд “Хог ухагч”, “Хог түүгч” гэгдэх хэсэг хүн том том уут сав үүрэн лааз, шил, ундааны сав цуглуулан хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд тушаан олсон хэдэн төгрөгөөрөө хоол унд, хувцас хунар авч авч, амьдралаа залгуулсаар явна. Тэд төр засгаас юу ч гуйгаагүй, бас юу ч аваагүй. Зарим хүнд нүд үзүүрлэгдэн хоногийн хоолоо зал-гуулахаар өдөржин гудамж талбайгаар элдвийг эрэлхийлэн явах тэдний хөдөлмөрийг хүндэтгэх, үнэлэх хүн өнөө хэр гарсангүй. “Та нар хэрэгтэй юм хийж байна шүү” гээд урмын үг хэлчих хүн ч харагддаггүй. Эрхэлж буй ажилдаа улайран, уранхай ноорхой хувцастай, уут сав үүрэн явах тэр хүмүүсийн ахуй орчин, амьдрал ахуйг ч сонирхон тус дэм өгөх төр засгийн хараа ч үгүйлдэг.

Тэд нийгэмд үнэгүй хөдөлмөр эрхэлж их тус хүргэж буйг хэн ч анзаардаггүй. Хэрвээ “Хог түүгч”-д гэж байхгүй байсан бол хот хүрээ, гудамж, зам талбай хэрэгцээгүй болсон төмөр, ус ундааны сав, лонх мэтийн зүйлс хаа сайгүй хөглөрч, тархах байсан. Хоёргүй сэтгэлээр эрхлэн хийж буй ажилдаа улайран, эцэж цуцах, даарч хөөрөхийг үл анзааран цалинтай хөдөлмөр эрхэлдэг үйлчлэгчдээс ч илүү ихийг хийж буй тэдэнд нийгмийн халамж үйлчилгээ үнэнхүү үгүйлэгдэж буй юм. Нийслэлийн томоохон хогийн цэгүүд, гудамж талбайгаар орон гэр хийж, уранхай, ноорхой, хир даг болсон хувцастай явах тэд ардчиллын20 гаруй жил улсад үнэгүй ажиллалаа. Монголын хүн амын тооноос чбараг хасагдан, иргэний үнэмлэх ч үгүй явсаар өдий хүрсэн “Хог түүгч”-дээ төр, түмэн одоо л анзаарч, анхааран нийгэмшүүлж, ёстой хүн шиг хүн болгож авах цаг ирсэн юм биш үү. Ядахдаа тэд нийгэмд үнэлгээгүй хөдөлмөрлөсөөр ирснийг үнэлэх цаг болсон. Хэдхэн“Хог түүгч”-дэд зориулан хороолол бариад өгсөн ч яадагюм бэ. Тэд хөх толбот монголчуудын маань үр сад мөн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих