Брэд Питт эхнэрээ тоогоогүй

234D340A00000578-2841313-image-24_1416423979644Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтийн хамтаар “Counselor” хэмээх кинонд гол дүрийг бүтээж байгаа бөгөөд өчигдөр жүжигчин бүсгүй зураг авалтын үер ухаан алдаж унасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жоли киноны зураг авалтаас гадна “Chanel” брэндийн шинэ сурталчилгаанд тоглож биедээ хэт их ачаалал өгсөн улмаас ухаан алдаж унасан бөгөөд түүнийг зураг авалтын талбайгаас түргэн тусламж ирж авчээ. Гэвч зураг авалтын талбай дээр байсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар Брэд ухаан алдсан эхнэртээ огтхон ч анхаарал хандуулаагүй гэнэ. Тэрээр “Жоли ухаан алдаж унасны дараа Брэд өөрийнхөө хэсгийг тоглож эхэлсэн. Брэдийг ажиглахад эхнэртээ огтхон ч санаа зовсон харагдаагүй. Хоёр цагийн дараа Жоли эмнэлгээс гарч, кино зураг авалтаа үргэлжлүүлсэн” хэмээн ярьцгаажээ.


URL:

Сэтгэгдэл бичих