7 хоногийн үнийн танилцуулга (2014 оны 11-р сарын 19)
Махны дундаж үнэ
2014 оны 11-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5850 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7510 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
Үхрийн мах | ||||||||||||
1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | |
2013 | 7335 | 8025 | 7895 | 8330 | 8380 | 8275 | 8225 | 7710 | 7825 | 7245 | 7115 | 7280 |
2014 | 7980 | 7775 | 8425 | 8370 | 8685 | 8730 | 7955 | 7590 | 7635 | 7550 | 7510* | |
Хонины мах | ||||||||||||
1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | |
2013 | 6480 | 7095 | 7060 | 7420 | 7490 | 7470 | 7415 | 6710 | 6540 | 6215 | 6085 | 6245 |
2014 | 6855 | 6675 | 7040 | 7630 | 7800 | 7685 | 7030 | 6585 | 6395 | 5965 | 5850* |
* 3-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 90 төгрөгөөр, хонины цул мах 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2014 оны 11-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Меркури”, “Барс”, “Макс”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 1100 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2014 оны 11-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.9 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
URL: