НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Ч.Эрдэнэбулган нар нэг удаад л 19 САЯ төгрөг завшсан нь тогтоогджээ
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг дөрвөн хүний хамт ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж буй талаар бид өчигдөр мэдээлсэн. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргээр талаар ихэд нууцлаж буй аж. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад, НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганы хамт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзэж саатуулсан байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар буюу эд хөрөнгө завшсан гэсэн үнэслэлээр сэжигтнээр татаж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлжээ. НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан болон Ч.Эрдэнэбулган нарыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас санал хүргүүлснээр, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Холбогдох албаныхан мөрдөн байцаах ажиллагааны нууц хэмээн ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломжтойг хэлсэн юм.
НХҮЕГ-ын эх суралжийн хэлснээр, өнгөрсөн даваа гаригийн үдээс хойш цагдаагийн ажилтнууд ирж Д.Баярсайханы өрөөнд үзлэг хийн, битүүмжилсний дараа түүнийг авч явжээ. Авлигатай тэмцэх газраас түүвэр аргаар шалгахад анхан шатны байдлаар Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нар нь Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөөс нэг удаад 19 сая төгрөг завшсан нь тогтоогдоод байгаа аж.
Мөн дээрх сангийн бусад зориулалттай хөрөнгөөс ч их хэмжээгээр завшсан байх магадлалтай тул үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Шалгалтаар ахмадуудыг сувилалд хэвтүүлсэн гэх баримт бүрдүүлж мөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Ийм мөрдөн байцаалтын ажиллагааг нарийн явуулах юм байна. Тэднийг сэжигтнээр татаж, саатуулахаас өмнө холбогдох байгууллагынхан удаан хугацаанд мөрдлөг, шалгалт хийжээ. Энэ үеэр Д.Баярсайханы нэг дүүгийн нэр дээр халамжийн мөнгөөс санхүүждэг таван компани байсан нь ил болсон аж.
Д.Баярсайханы хувьд хөдөлмөрийн эдийн засагч, эрх зүйч, архитектор мэргэжилтэй. Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргаар 2004-2012 онд ажиллаж байгаад одоог хүртэл Нийгмийн халамж, Үйлчилгээний ерөнхий газрыг удирджээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13814
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Sudalgaa, ADBanknaas ih mongo olson ene 2, sain shalga
шунал ихэднээ гэж сайн шалгах хэрэгтэй. төрийн мөнгөнд гар дүрэгсдийг сайн шалга. их юм гарна даа. дээшээ их хурал руу л чиглэх байх даа. ивээн тэтгэдэг уг албанд томилсон архангайнхан лав холбогдох байлгүй. гэнэт дэвшсэн зүгээр биш шүү сайн шалга
ахыг минь яахнав. манай гэр бүл болоод ах дүү нараа Баяраа ах тэтгэсэн юм шүү