“Онгон эсэхийг шалгах нь хүний эрх зөрчсөн хэрэг” гэжээ
“Индонезийн цагдаагийн газарт шинээр ажилд орох эмэгтэйчүүдийг онгон эсэхийг нь шалгах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг” хэмээн АНУ-д төвтэй “Human Rights Watch” нэртэй хүний эрхийн байгууллагаас мэдэгджээ.
Тус байгууллагаас гаргасан судалгааны тайланд өгүүлснээр онгон биш гэдэг нь тогтоогдсон эмэгтэйчүүдэд бүгдийг нь ажилд авахаас татагалзсан хариу өгөөгүй боловч уг үзлэг хүний нэр төрийг гутаасан, сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөл болдгийг ажил горилсон эмэгтэйчүүд өгүүлсэн байна.
Судалгааг Индонезийн зургаан хотод хийж байсныг тогтоосноос энэ онд хоёр тохиолдол бүртгэгджээ. “Human Rights Watch” байгууллагаас уг үзлэгээ болиулахыг шаардсаны хариуд цагдаагийн байгууллагын эрх мэдэлтнүүд нааштай хариу өгсөн аж. Гэсэн хэдий ч цагдаагийн албанд ороход шаардлагатай албан ёсны жагсаалтад энэхүү үзлэг орсон хэвээр гэнэ.
Түүнчлэн энэ төрлийн үзлэг нь Индонезийн цагдаагийн байгууллагаас ажилд авахдаа баримтална хэмээн тунхагласан “Ялгаварлан гадуурхахааас ангид байх”, “Хүнлэг байх” гэсэн зарчмуудаас гажиж байгааг эмэгтэйчүүд өгүүлжээ.
Д.Мөнхболд
Эх сурвалж: Монголын үнэн
URL: