Ижил хүйстэнээ сонирхох ОЛДМОЛ ЧАНАР биш

ssss_jpg287399063201411190742Он удаан жилийн туршид ижил хүйстэн байх нь нэг төрлийн өвчин эсвэл ямар нэг байдлаар гаж юманд дуртай улсын асуудал хэмээн тэд олон нийгэмд гадуурхагдаж иржээ. Ардчилсан нийгэм тэдний эрхийг хамгаалах улмаар бусадтай адил тэгш эрх эдлүүлэхийн төлөө олон зүйл хийж байгаа ч чухам хүн яагаад ижил хүйстэн болчихдог нь тодорхойгүй, хүмүүс мөн л буруу хүнд уруу татагдсанаас эсвэл ямар нэг өвчин мөн биш талаар маргалдсаар л.

Ямар ч гэсэн энэ бол төрөлхийн онцлог мөн гэсэн анхны баталгаа өнөөдрийн PNAS (Proceedings of the National Academy of Sciences of the USA) (1) сэтгүүлд хэвлэгджээ. Шведийн Каролинска их сургуулийн судлаачид ижил хүйстэн эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тархины MRI болоод PET дүрслэлийг heterosexual эрэгтэй эмэгтэй хүмүүсийнхтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дээрх дүгнэлтэнд хүрчээ.


Эрэгтэй хүмүүсийн тархины баруун хэсэг зүүн хэсгээсээ том тийм ч учраас баруун зүүн тэгш хэм алдагдсан байдаг бол эмэгтэй хүний тархи тэгш хэмтэй баруун зүүн талын хооронд ялгаагүй байдаг аж. Тэгвэл ижил хүйстэн эрэгтэйн тархины бүтэц heterosexual эмэгтэйн бүтэцтэй ижил, харин ижил хүйстэн эмэгтэйнх heterosexual эрэгтэй хүний тархины бүтэцтэй ижил байдаг аж. Судалгаанаас тархины бүтцийн энэ ялгаа нь хүүхдийг эхийн умайд байх үед бий болоx магадлалтай гэнэ.

Энэ судалгаа шинжлэх ухаанд анх ижил хүйстэн хүмүүсийн онцлогийг харуулсан ажил болжээ. Үүний үр дүнд ийм хүмүүс тархины бүтэц, үйл ажиллагааны онцлогоос хамаарч бэлгийн өөр чиг хандлагатай болсон учир тэднийг гадуурхах нь утгагүй хэрэг гэдэг батлагдсан болно.

Эх сурвалж : bluesky.miniih.com


URL:

Сэтгэгдэл бичих