Хүмүүнлэг байж бусдадаа үлгэр дуурайлал үзүүлсэн гишүүн

56844battulga

Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн. Тэрбээр түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна.
Анхан шатны тусламжийг Монголд хийлгэсэн бөгөөд зүүн хөлийг өвдөгний доогуур тайрахаас аргагүй, мөн хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол цусанд нь халдвар орон амь насанд нь аюултай гэж үзсэн. Гэвч Бээжин хотын нэг эмнэлэгээс нааштай хариу өгсөн бөгөөд хүүгийн эцэг эх яаралтай эмчилгээнд ороод байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга Б.Билгүүдэй хүүд тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болсон талаар хүүгийн гэр бүлийнхэн цахим хуудастаа онцолжээ. Тэрээр бусад УИХ-ын гишүүд болоод хүүд туслах хүсэлтэй хүмүүсийг уриалж, өөрөө үлгэр дуурайлал үзүүлсэн байна.

 


URL:

Нэр: zochin Огноо: 21 November 2014

yamar sihkan mess be. Battulg gishuund bayarlaj b.naa

Сэтгэгдэл бичих