Өмнөговь аймагт улаан хас чулууг түүсний улмаас 1 иргэн нас барж, 2 хүн гэмтжээ
Өмнөговь аймгийн “Гурван тэc” сумын нутагт 2014 оны 1-р сараас эхлэн улаан хас чулууг иргэд түүж байгаль сүйтгэсний улмаас 1 хүн нас барж, 2 хүн дарагджээ.
2014 оны 4-р сараас аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар хамтран 6 сарын хугацаанд хамгаалалт эргүүл гарган ажилласан ч үр дүнд хүрэхгүй байгаа тул Хууль бусаар өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулуу худалдан авч хууль бус дэмжиж буй иргэд болон иргэдийн үйл ажиллагаа, үйлдлийг Тагнуул, Цагдаагийн байгууллага олж тогтоох шаардлагатай байна.
Энэ хугацаанд 400 мотоцикл, давхардсан тоогоор 20 гаруй машин хураан саатуулсан боловч эдийн засгийн хямралтай байдлыг үндэслэн буцаан олгожээ. Мотор болон багаж мөн 1.2 тонн улаан хас чулууг хураан авсан нь хадгалагдаж байгаа талаар МХЕГ-аас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 233 дугаар тогтоолоор батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу “Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналтын хуудас”-ыг шинээр батлуулан хилийн боомтуудад хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
МХЕГ-аас хил, гаалийн байгууллагад өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг Монгол Улсын хилээр гаргахгүй байх талаар шаардлага хүргүүлжээ.
Д.Отгонтөгс
ugluu.mn
URL: