Гахайн махан ороомог
Орц: – Гахайн нурууны хэсгийн мах - 600 гр – Ногоон сонгино – 200 гр – Сыр – 300 гр – Өндөг – 1 ш – Гурил – Давс – Үйрмэг сухарь – Ургамлын тос Бэлтгэх арга: Махаа 1см орчим зузаантай хэрчинэ. Мах нүддэг алхаар давтаж бага зэрэг давслана.
Ногоон сонгиноо жижиглэн хэрчиж, сырээ том ширхэгтэйгээр үрнэ. Хүсвэл сармис нэмж болно. Давтаж бэлтгэсэн махан дээрээ шанзаа хийн ороомогны хэлбэрт оруулна. Хуурай гуриланд өнхрүүлээд сайтар хутгасан түүхий өндгөнд хийж норгоно. Үйрмэг сухарьд өнхрүүлэн ургамлын тосонд бүх талаас нь шарна. Эхлээд “оёдолтой” талаас нь шараарай, тэгэхгүй бол задарчихна. Бүх талаас нь шарж хайрс тогтоогоод, дараа нь халуун духовонд 5 орчим минут байлгаж болно. Хайруулын тавган дээрээ болтол нь шарж ч болно. Хэт удаан шарж хатаахаас болгоомжлоорой.
URL: