Ц.Нямдорж дургүйцлээ илэрхийлж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцоно

нямааӨнөөдөр хэвлэл мэдээлэл болон, сошиал ертөнцөд “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэг нилээдгүй шуугиан тариад авлаа. Харин энэхүү нэвтрүүлэгт илт эгдүүцлээ илэрхийсэн хүн бол хуучин намын нөхөр, олон төрийн нүүр үзсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж юм. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Зарим нэг хүмүүс намайг идэвхтэй байдалд орууллаа. Орой ТВ2-оор Л.Мөнхбаясгалантай ярилцана”, мөн “Би бүх хүнд хариу бичиж чадахгүй байх. Цензургүй яриа нэвтрүүлгээр олон ноцтой мэдээлэл хүргэнэ” хэмээн бичсэн нь Н.Энхбаярын ярьсан зарим зүйлд тайлбар өгөхийг хүссэн бололтой.

Тиймээс өнөө оройн ТВ2-оор эрхэм гишүүн маань чухам ямар ямар нууцыг задалж олныг болоод улс төрийнхнийг хүнд байдалд оруулахыг харах л үлдээд байна.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих