2043 иргэн дахин газар эзэмших эрхийн сонгон шалгаруулалтад орно

газарӨнгөрсөн зунаас Нийслэл хотод амьдарч байгаа иргэддээ газар өмчлүүлж эхэлсэн. Ингэхдээ цахимаар сонгон шалгаруулах системээр газартай болж байгаа иргэддээ дахин нэг боломж олгож байгаа аж. Учир нь эхний ээлжинд сонгон шалгаруулалт хийсэн таван байршлаас сонгогдоод хугацаандаа амжиж газар эзэмших өргөдлөө гаргаагүй учир дахин явуулж байгаа юм.

Энэ удаагийн сонгон  шалгаруулалт 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө харьяа дүүргийнхээ байгууллагад өгөөгүй учраас дахин сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа юм байна. Харин дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсэхээ www.umch.ub.gov.mn  гэсэн сайтаар орж шалгах юм байна.

 

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих