Дэлхий дээр 1.1 тэрбум хүн ил задгай бие засдаг, харин Монголд…
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн 00-ийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. 2001 онд Дэлхийн 00-ийн холбоо байгуулагдсанаар энэ өдрийг тэмдэглэх болжээ.
Өнгөрсөн жил энэ өдрийг “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэсэн энэ жил “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Өнөөдөр дэлхий дээр 2,5 тэрбум хүн сайжруулсан 00-д бие засах боломжгүй амьдардаг байна. Мөн 1,1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Ингэж ил задгай бие засдаг орнуудын 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байдаг гэнэ.
Харин манай улсын хувьд нийт хүн амын 65 хувь нь, нийслэлийн хүн амын 63 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 85- 89 хувь нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлонд бие засдаг гэнэ. Энэ нь хөрс, орчны бохирдлыг эрс нэмэгдүүлж байгаа ажээ.
Г.Гариг
gereg.mn
URL: