Ерөнхий сайдыг томилох талаар МАН-аас мэдэгдэл гаргалаа
МАН-ын УЗ-ийн шийдвэрээр Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Харин уг мэдэгдэлд МАН-ын УЗ чухам яагаад Ч.Сайханбилэгийг ерөнхий сайдад нэр дэвшихийг эсэргүүцэж байгаагаа ийн тайлбарлажээ.
Монгол улсын нийгэм, эдийн засгийг хямралт байдалд хүргэсэн, улс орноо өрийн дарамтад оруулах алдаатай бодлого хэрэгжүүлсэн шинэчлэлийн гэх огцорсон засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүнийг ерөнхий сайдаар дэвшүүлэн томилох нь өмнөх зсагийн газрын алдаа гажуудлыг засч залруулан, эдийн засгийн хямралаас богино хугацаанд гаргах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй гэж үзэн зарчмын хувьд дэмжих боломжгүй гэсэн байна.
Мнгээд МАН-ын мэдэгдлийн эхийг хүргэж байна.
URL: