ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ

уих1АН бүлэг дээрээ саналаа багцалж чадаагүй нь МАН-ыг үнэд ороход, еөрсдийг нь шалдаа буухад хүргэв бололтой. 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар Н.Аптанхуягийг томилохдоо “МАН-д хамаагүй” гэж кнопоороо шийдэж байсан АН-ынхан энэ удаад тэгсэнгүй. Харин ч Ерөнхий сайдын томилгоогоор сөрөг хүчиндээ зөвшилцөх бичиг явуулж, бүр АН-ын дарга нь нэр дэвшигчээ дагуулан бүлгийнх нь хуралд бүтэн өдөржин “байцаагдлаа”. Сонгуулийн дараахь үр дүн хэвэндээ, УИХ-д авсан суудлын тоо нь өссөн үү гэхээс буугаагүй байхад АН-ынхан ийн шалдаа буусан нь хоёр шалтгаантай. Нэгд, тэд бүлэг дээрээ саналаа багцалж чадсангүй, хоёрт, айдастай нь холбоотой. Өөрөөр хэлбэл, гаргаж ирсэн нэр дэвшигч нь УИХ-ын босго давахгүй байх магадлалтай юм. Иймэрхүү яг зэрэг нэмэхийн өмнө асуудал нь эргэсэн тохиолдол Монголын улс төрд ойрын хэдэн өдөр олон давтагдсан нь айх бодитой шалтгаан мөн үү гэвэл, мөн.

Эхний жишээ нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцрохоос өмнөх үетэй холбоотой л доо. Түүний танхимдаа сэлгээ хийх мэдэгдэл Монголын улс төрийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулсан. Эхлээд сэлгээний гадна үлдэх гэсэн оролдлогууд явсан бол, сэлгээ явсны дараа нөхөн томилогдох сайд нарын өрсөлдөөн өрнөсөн. Санаж байвал одоо үүрэг гүйцэтгэгч ч сайдгүй байгаа дөрвөн яамнаас үүнийг харж болно. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн өөрчлөлтөөр сайдгүй болсон Сангийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Уул уурхай, эрчим хүчний яам байна. Энэ дөрвөн яамны сайдад “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч хоёр нам, дээр нь АН-ын фракцууд хоорондоо бужигнасан. Эхлээд АН-ынхан гурван яамаа аль, аль фракцдаа хуваарилахаа шийдэх гэж цаг алдсан бол, хуваарилалт явсны дараа фракцууд нь хэнийгээ сайдад нэр дэвшүүлэхээ ярих гэж бас удсан. Ингэж, ингэж “Шударга ёс” эвслээс УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэг нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, АН-аас Д.Зоригт Сангийн сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд, Р.Жигжид Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшив. Бүр Еренхийлөгчтэй зөвшилцөж, томилуулах санал нь ч УИХ-д орж ирсэн.

Гэвч яг зэрэг нэмэхийн өмнө 28 гишүүний тавьсан саналын дагуу Н.Алтанхуягийн Засгийн газрыг УИХ огцруулсан билээ.

Зэрэг нэмдгийн өмнө нөхцөл байдал нь өөрчлөгдсөн дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Түүнийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилуулах шийдвэрийг УИХ-д хамгийн олон суудалтай АН-ын бүлэг гаргасан. Гаргах гаргахдаа хуралдаанд оролцсон гишүүд нь 100 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нь ердөө арав хүрэхгүй хоногийн өмнөх үйл явдал. Энэ үед АН-ын зарим гишүүн хундага харшуулж, зарим нь гомдож байсан боловч нөхцөл байдал дахиад өөрчлөгдлөө. Нэр дэвшигчээ тодруулах үүргийг ҮЗХ нь УИХ дахь бүлэгтээ өгсөн хэрнээ бүлгээсээ 100 хувийн санал авсан Р.Амаржаргалыг унагаж, өнөөгийн нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг тодруулаад байгаа билээ. Иймээс л “Зэрэг нэмэхийн өмнө” кино шиг болгохгүйн тулд АН-ын зарим лидер айдастай байгаа бололтой.

 

Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих