Астра бюлдингийн барилгыг нураана
Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин баригдаж байгаа “Астра бьюлдинг” интернэйшнл компанийн “Астра бьюлдинг” барилгын удирдлагуудад албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 0203/3532 тоот албан бичгийг ”Астра бьюлдинг” интернэйшнл компанид хүргүүлсэн юм. Албан бичигт барилгын зураг төслийг дахин хянаж, арваннэгдүгээр сарын 31-ий дотор тухайн зөрчлийг арилгуулахыг үүрэгдсэн байна. Хоёр барилгын хоорондын зай 2-4 давхар бол 14 метр зайд байна гэсэн Барилгын тухай хуулийн заалтыг зөрчин найман метр зайтай барьсныг ноцтой зөрчил гэж үзжээ. Үүнээс үзэхэд барилгын зургийг дахин хийх ёстой болж байгаа юм. Барилгын зургийг дахин хийнэ гэдэг нь барилгыг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн үг болж таарч байна.
URL: