“Хар Мамба” шилдэг оноо түүгчдийн эгнээнд шилжин очиход ойрхон байна

NBA-гийн 69 дэх улиралд “Лос Анжелес Лейкерс” баг хомоол хамсаар байгаа ч багийн супер од харих дургуй “Хар Мамбо” гялалзсаар байгаа. Коби Брайнт бэртлээсээ эргэн ирж өөрийн гайхалтай тоглолтоо харуулан нэг тоглолтод дунджаар 34.8 минутыг талбайд өнгөрүүлж, 37.7 хувьтай довтлон 27.3 оноог дундчилж байгаа юм.

“Хар Мамба” энэ эрчээрээ тоглох юм бол улирлын дунд үе гэхэд домогт Майкл Жорданыг оноогоороо гүйцэх боломжтой болно. Тэрбээр NBA-д 18 улирлыг өнгөрүүлэхдээ карьерийнхаа турш 25.5 оноог дундчилж нийт 31973 оноог цуглуулаад байгаа бол Майкл Жордан 13 жил тоглохдоо 30.1 оноог дундчилж 32928 оноонд хүрсэн байна. NBA-г оноо авалтаараа домогт Карим Абдул Жаббар 38.387 оноотойгоор тэргүүлдэг бол түүний араас Карл Мелоун 36.928, Майкл Жордан 32.292 оноотой тус тус бичигддэг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих