БНАСАУ-ын эрх баригчдыг шүүхэд өгөхийг зөвлөв
НҮБ. /Reuters/. БНАСАУ-д хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тухай хэргийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд /ОУЭШ/ өгөх зөвлөмжийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн асуудал хариуцсан хороо Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ хүргүүлжээ.
Үүнээс гадна, баталсан тогтоолд заасны дагуу тус улсад хүний эрхийг зөрчсөн хэргийн хариуцлагыг хүлээх хүмүүст хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын АЗ-д зөвлөсөн байна.
НҮБ-ын гишүүн 111 орон тогтоолыг дэмжсэн бол 19 орон “эсрэг” санал өгчээ. Эсрэг санал өгсөн орнуудын тоонд Орос, Беларусь, Хятад, Куба болон Сири улс багтсан байна. Мөн 55 улс түдгэлзсэн гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Умард Солонгост хүний эрх зөрчиж буй хэргийн талаарх НҮБ-ын илтгэлийг энэ оны хоёрдугаар сарын 17-нд нийтэлсэн билээ. Тусгай комиссын бэлтгэсэн уг баримт бичигт тус улсын эрх баригчдыг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэжээ.
Д.Жаргал
URL: