Тавантолгойн ордыг хувьд завшиж, будилуулах гол ажлыг Сү.Батболд зохион байгуулсан гэв

527-1416329744photolenta672P_gs

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг өчигдрөөс албан ёсоор цацагдаж эхлэв. Энэ нэвтрүүлгийн үеэр тэрээр өөрийг нь улс төрөөс хол байлгахыг хүсэж буй бүлэглэл бол Монголын бүхий л хуулиар стратегийн орд гэж тооцогдсон ч эдүгээ зарим хэсгийг нь хувьдаа завшсан  Таван Толгой, Ухаа худагийн “нүүрсчид”  гэж хэлсэн юм.
Тодруулбал тэрээр:
Намайг яагаад улстөрөөс зайлуулах гээд байгаа гэвэл Тавантолгойн ордыг ард түмэнд өгье гэсэн тууштай саналаас минь болсон юм.  Энэ ордын үндсэн хэсгийг  Ерөнхий сайд С.Баярын үед хувийн хэвшлийнхэнд өгсөн. Харин энэ ажлыг зохион байгуулж, будилуулсан хүн нь Ерөнхий сайд асан С.Батболд. Тухайн үед С.Батболд надад тайлбарлахдаа “Тавантолгой ордыг МАН талаас М.Энхболдыг төлөөлж Т.Бадамжунай, АН талаас Ц.Элбэгдорж болон бусад бүлэглэлүүдэд хуваая, та нэгдэх үү” гэсэн.

Би орохгүй, ийм шунахай сэтгэл гаргаж болохгүй, Тавантолгойг 100 хувь ард түмэнд буцааж өгөх ёстой гэсэн юм.

Тэд Тавантолгойн ордын ердөө 4% гэх мөртлөө энэ ордын өрөм буюу хамгийн их баялагтай хэсгийг тасдаж авсан. Үүний дараа Хонконгийн бирж дээр мөнөөх хэсэг дээрээ  IPO хийж 4.5 тэрбум ам.доллар босгосон.  Бид энэ мөнгийг ард түмэндээ өгөх ёстой байсан юм. Харин бид Тавантолгой дээр алдсан нь үнэн. Би С.Баяр, Ц.Элбэгдоржийн өмнөөс уучлал хүсье. Тавантолгойг ард түмэнд өгье. Ардчиллын хамгийн сайхан нь алдаагаа засдаг бололцоо олгодог олгодогт байдаг юм.
Ер нь тэрбум тэрбум доллар олчихсон хүн огт өөр хүн болж хувирдаг юм билээ.
” хэмээв.

 
Үнэхээр ч Тавантолгойн ордыг эзэмшигч “Энержи Ресурс” гэх консерциумын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга нь “Алтай холдинг” компаний эзэн Сүхбаатарын Батболд байсан бөгөөд 1999 оноос улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон уг ордыг ашиглах гэж улс төрчидтэй хамтарч ирсэн юм.

Сү.Батболд харин өөр хүн тоохгүй байсан тул бид лицензийг нь хямдхан авсан юм гэж тайлбарладаг.
Жишээлбэл : 2007 оны 9 сарын 3-нд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа:
Одоо сонсоход хүмүүс итгэхгүй байж магадгүй. Тэгэхдээ анх Таван толгойг яг үнэндээ тоож байсан гадна, дотны нэг ч хүн байгаагүй.

Таван толгойн ордыг танилцуулж, хамтран хөрөнгө оруулах талаар санал солилцох гээд гадны нэг томоохон компанид очиход тэр компанийн хүмүүс нь уулзалтын үеэр унтаад байсан гэж “Энержи ресурс” ХХК-ийн залуус ярьдаг юм билээ. Одоо тэр компани нь энэ төсөлд орох гээд төр, засгийн хэмжээнд хүртэл яриад явж л байна гэсэн. Хөрөнгө оруулалт хамтран оруулах түнш хайгаад Япон, Энэтхэг, Герман гээд яваагүй улс үлдээгүй байх гэж “Энержи ресурс”-ынхан дурсдаг. Хүмүүс тоохгүй, ашиггүй гэсэн л хариу өгдөг байсан гэсэн. Нүүрсний үнэ бага, дэд бүтэц байхгүй зэрэг хүндрэл нөлөөлж байсан нь тодорхой.” хэмээж байв.

2008 оны сүүлээс эхлэн Сү.Батболд өөрийн “Алтай холдинг” компаниа “Энержи Ресурс”-аас гарган, Ухаа худагтай оролцоогүй болсон гэж зарласан ба жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.
Харамсалтай нь түүний Засгийн газрын үед Тавантолгойн хувьд очсон Ухаа худагийн хэсэгт л бүтээн байгуулалтын ажил хийгдсэн ба төрийн эзэмшлийн бусад хэсгийн ажил огт явахгүй байсаар 2012 онтой золгон,  улмаар нүүрсээ дараа өгнө гэж мөнгө зээлснээр дууссан билээ.


“Энержи Ресурс”-ын хувьцаа эзэмшигчид өөрсдөө: ” Бид ордыг эзэмшиж байх үедээ гаргасан зардлаа нөхөхийн тулд л Ухаа худагийг ордыг авч үлдсэн” гэж ярьдаг ч энэ талаарх тооцоо, судалгаа, тэдний зарцуулсан мөнгөнд таарсан хэсгийг яг өгсөн эсэх нь одоо ч албан ёсоор нотлогдоогүй.
Зарим эх сурвалжуудын хэлдгээр Тавантолгойн хувьд очсон  Ухаа худагийн хэсэг нь  Тавантолгойн нүүрсний сав газарт байгаа нийт коксжих нүүрсний 30 гаруй хувийн нөөцийг агуулдаг, хамгийн өндөр илчлэгтэй, ашиглахад хамгийн бага зардал багатай,  нийт  нөөц нь 460 сая тонн гэгддэг юм.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол 50 сая тонноос дээш нөөцтэй орд стратегийн гэх ангилалд багтах ёстой билээ.
“Энержи Ресурс” компаний захирлаар Г.Батцэнгэл гэгч ажилладаг.

Э.Мягмар

http://sonin.mn/news/politics-economy/35375


URL:

Сэтгэгдэл бичих