“Петрочайна” Монголд дарагдахгүй
“Петро чайна Дачин тамсаг” компаний үйл ажиллагааг сэргээжээ. Өөрөөр хэлбэл тээвэрлэлт хийхийг нь хориглоод байсан шийдвэрээсээ зам тээвэр барилга хот байгуулалтын сайд буцаж байгаа бололтой. Үндэслэл шалтгаан нөхцлийг нь танилцуулж Монгол оронд учируулж байгаа хор хохиролийг өгч байгаа үр ашигтай нь хүртэл харьцуулан танилцуулаад байхад үнэндээ Монголын төр засаг нүдэн балай чихэн дүлий гэдэг шиг байж, улсыхаа эрх ашигаас илүү мөнгөний хүчинд автжээ. Тамсагын нефтний ордод Петро Чайна 18 жил ажиллаж байна. Ажилсан энэ хугацаандаа Монгол улсад ямар ашиг өгснийг нь харин хэнч мэдэхгүй. Монголын түүхий нефтийг бараг үнэгүй шахуу авчихаад эргүүлээд энэ улс оронд нэг литр шатахуун өгч байсан удаа байхгүй билээ. Тэд Монголын ард түмнийг төр засагтай нь цугт басамжлан доромжилдгийн билээ. Бидэнд мөнгө байна. Бид тохиролцож чадна. Нийт Монголчуудын санал бодол хамаагүй. Харин нэг хоёрхон сайд нарыг зохицуулж чадахын бол болно шахуу утгатай юмыг ярьж байсан бол тэрнийгээ ч батлан харууллаа.
Сайн байна. Петро Чайнагын үйл ажиллагааг зогсоогоод ирсэн авто тээврийн газрынхан мундаг байна гээд магтаж байсан сайд нь өнгөцхөн хэсэг шоудаж байгаад өнөөдрөөс эхлэн тээвэрлэлтийн эрхийг нь юу ч болоогүй юм шиг сэргээгээд өгчихсөн байх юм. Хятадын энэ компаний цаана ямар том эрх ашиг үйлчлэж байдгийн бэ?гэдгийг эндээс л бид тодорхой харж болохоор байгаа юм. Хэдэн арван төрлийн химийн хорт бодис ашиглаж, хэдэн арван мянган талбайд нефтийн шаар булаж, хэдэн арван замаар бүтээгдэхүүнээ зөөж байгаа нөхдийг андуураад лацадсан байжээ гээд суурин дээрээ эргэж байгааг нь ойлгох юм алга. Ийм шийдвэр гаргуулахад хэр хэмжээний мөнгө орсон болоо гэдэг нь сонин байгаа юм.
М. Батбилэг
URL: