Blue Mon тауэрийн SURA солонгос ресторан арай хэтэрч байна

10814182_759208174127381_966993384_n

Монголоор дүүрэн байдаг Солонгос хоолны газрууд хоол гэдэг нэрийг үнэхээр гутааж байна. Хүн гэдэг сониучхан амьтан юм болохоороо муу муухайг нүдээрээ үзэхээс нааш хэлсэн ярьсанд итгэдэггүй сонин зантай. Сонин хэвлэл сайт радиогоор солонгос хятад хоолны талаар онцгүй мэдээлэл өчнөөн гарсан байхад л одоог хир нь хүмүүс салдаггүй хэвээрээ.

Өнөөдөр ийм нэгэн явдал болов оо, багш найз хоёртойгоо хоолонд орох болж хамгийн гайгүй газар хэмээн шилж сонгон байж Blue Mon тауэрийн дөрвөн давхарт байрлах SURA солонгос рестораныг зорьлоо. Амихандаа хотын төвийн, цэвэрхэн газар гэж сонгосон нь тэр шүү дээ.

10811624_759207744127424_573674672_n

Гэтэл санаанд эхнээсээ хүрсэнгүй агшаасан будаа нь нялцгар, хачиранд ирсэн кимчи нь гашилсан амттай, тахиа нь түүхий байлаа. Тэр бүгдийг тэвчээд байтал сүүлдээ захиалсан тактуританаа бүүр идээд дуусаж байхад мөлжсөн тахианы яс гарч ирсэнээр иргэн хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд үнэхээр тэвчсэнгүй. Үйлчлэгчийг нь дуудаж хэлтэл ялз чанаад мах нь сугарсан байх, тахиа түүхий биш судас нь л байна ш дээ гэж хээвнэг хэлэх юм.

Тэр зэргийн юм мэдэхгүй тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг хэтэрхий бүдүүлэг санагдсан. Гайгүй дээд зэрэглэлийндээ орох энэ мэт газар ийм байхад жижиг газруудын хоол хор болохгүй л бол бараг аз юм аа. Үнэхээр одоо үед хоол гэдэг идээд хордохгүй, үхэхгүй л бол хамаагүй болчихсон юм уу. Хүний олон эрхүүд хаана байна аа та минь ээ. Солонгос хоолны газруудын хоол гэдэг бараг нохойны хоолноос дор юм уу даа гэсэн бодол төрсөн шүү. Арай хэтэрхий юм.

10808383_759208000794065_704927149_n

10814403_759208077460724_166569677_n


URL:

Нэр: Батзориг Огноо: 19 November 2014

Гадуур хооллох, тэртусмаа солонгос хятад хоолны газар орж хооллоно гэдэг бол үнэхээр найдваргүй бас аз туршсан хэрэг шүү дээ. Цахим ертөнцөөр л дүүрэн эдгээр хятад солонгос хоолны газрыг муулсаар байхад юунд найдаж ордог байнаа. Тэр шүүрхий тахиа чинь 4 хөлтэй 4 далавчтай тахиа байсан байхдаа. Би л лав нохойндоо ч түүхий хоол өгдөггүй.

Нэр: Anonymous Огноо: 19 November 2014

хогийн газар бналээ

Нэр: d Огноо: 19 November 2014

Yah gej gaduur hool iddegiin hairan mungu hairan hodood gedes, hodood bol hog duurgedeg erhten bish gaduur hoolloj bgaa hun bur hor idej bgaag oilgomoor yumdaa,batalgaagui hujaa huns,hamgiin khyamdaar ni l hiij bgaa shdee,delguurees yu avahaa medehgui bhad ene hor niuu hog ni uu gej bodoj bodoj baij geriinhee hunsiig tsugluulj bhad, gaduur hoolnii gazruud bur hamgiin khyamd hogoor hool hiij bgaa shuu dee

Нэр: deegii Огноо: 19 November 2014

gedes ni tsadaad irheer humuus iimerhuu aash gargadiin gesen hooloo barag ideed duustsiin bishvvv

Нэр: ganbaa Огноо: 19 November 2014

mongold baihgui l restraunt daa

Нэр: seku Огноо: 19 November 2014

ug ni ene ih zugeer l gazar shig sanagdsan. arai iim hool ogoh gazar bishee. idej duusaad uldsen zurag l bhiin. manaihan yah gej dandaa neg negniihee muug uzeh gej sensaatslaad bdag bnaa

Нэр: Үндэстэн Огноо: 19 November 2014

Хохь чинь ээээ, яах гэж солонгос хоолны газар орсийн !!!!

Нэр: ariuka Огноо: 19 November 2014

ug n dajgui l gazar baisiimdaa

Нэр: Үйлчлүүлэгч Огноо: 19 November 2014

Хятад Солонгос хоолны газруудад тавих хяналт байхгүй дээр нь Монгол хүнд өгдөг хоол нь тусдаа байдаг гэдгийг хүн бүхэн шахуу мэддэг болсон байхад заавал очиж өндөр үнээр хоолны шавхруу хор авч идэх ямар шаардлага байна. Энэ нөгөө хэнэггүй Монгол зан гээч нь юм уу? Энэ хоолны газруудад ажиллаж байгаа Монголорхуу нөхдүүд гадныхантай нийлж Монголчуудаа хохироож хордуулж байгааг хууль хяналтынхан анхааралдаа авах цаг болсон шүү!!!!!

Нэр: зочин Огноо: 19 November 2014

хохь чинь ээ

Нэр: aagii Огноо: 19 November 2014

hohi ni

Нэр: zochin Огноо: 19 November 2014

өмхий солонгос хужаагийн хоолонд битгий орооч Монголчууддаа

Нэр: naraa Огноо: 19 November 2014

ymar hool yaj idehee medehguin baij restraund orj yadag bnaa gertee guriltai shuluu idtsgeeee

Нэр: Хохь нь Огноо: 20 November 2014

1. Солонгосчууд будааг нялцгай агшааж хүнсэндээ хэрэглэдэг.
2. Энэ сэтгүүлч гэж өөрийгөө нэрлэсэн нөхөр гашилсан кимчи, түүхий мах идээд л дуугай суугаад байсан гэнэ шүү. Сэтгүүлч нар л ингэдэг юм болов уу даа.
3. Тахианы яс нэг их “мөлжүүлээд” байдаг яс биш. Мах нь салаад л уначихдаг шүү дээ.

Ийм юм бичиж байхаар “Гарч ирсэн ясанд нь мөлжсөн хүнийх нь шүд зоогдоод үлдсэн байсан”, эсвэл “Ногоог нь идээд, шөлийг нь уугаад дууссан чинь ганц ч махгүй хоосон яснууд л байсан” гэж бичсэн бол илүү сүртэй байх байсан юм биш үү?

Нэр: Anonymous Огноо: 20 November 2014

энэ омоорч бичсэн лалар сдагуудыг бvгдийг тэр хоолыг нь идvvлэхгvй юу даа

Нэр: Anonymous Огноо: 24 November 2014

Bitgii oroo humuusee zugeer saihan mongol hoolondoo ortsgoo

Нэр: web seo robot Огноо: 25 July 2018

Le buone derrate vuotan la borsa.

Сэтгэгдэл бичих