Хөөрхий муу залуус минь

527-14162863638dae199f49618365bigЗалуу хүмүүст бүх л буруу байдаг хойно доо. Өнөөгийн залуус архи ууж, компьютер тоглоомонд донтож байна. Бидний залууд хэзээ ийм байлаа даа, тиймээ.

Ирээдүй хойчынхоо талаар нэг иймэрхүү л сэтгэгдэлтэй яваа хүн олон бий. Үнэндээ дөнгөж амьдралд хүрч яваа залуусын худалдаад авчиж чадах юм архи, компьютерийн тоглоом хоёроос өөр алга.

Манай орон залуучуудын эх орон. Улаанбаатар хот дор хаяж 120 мянган оюутантай. Үүн дээр өсвөрийн хүүхдүүдийг нэмбэл том тоо болно. Тэд зөвхөн сурлага хөдөлмөрийн төлөө амьдрах гэтэл хичээлийнх нь цаг бага байдаг. Гэтэл өсч өндийж яваа тэд чөлөөт цагаа дундаа данхтай цай тавиад элдвийг ярьж өнгөрөөхгүй нь ойлгомжтой.

Дунд сургуулийн зааланд тоглоход нэг цаг нь 35 мянган төгрөгийн үнэтэй, кино үзэхэд хямдхан тасалбар долоон мянган төгрөг, дээр нь ундаа, попкорн авах хэрэгтэй. Цанийн бааз, хүүхдийн паркийн тоглоомын талаар ярих ч юм биш.

Хаалгаар нь ороод хагас цаг болоод л тогтсон ажилтай хүмүүс ч болихыг боддог газрууд шүү дээ. За тэр гольф зэрэг бол залуусын очдог газар болоход өдий байна. Харин нэг цагийн 500 төгрөгийн үнэтэй компьютер тоглоом, 1000 гаруйхан төгрөгийн үнэтэй пивоор хичнээн ч цагийг өнгөрөөж болно.

Үүнд л залуу хүмүүсийн буруу байгаад байгаа юм. Залуусын чанар муудаад байгаа биш. Тэднийг муу явахаас өөр аргагүй байдалд түлхчихсэн гэсэн үг.

Баяр ёслолоор хамгийн их уриалан дууддаг газрууд нь уушийн газрууд. III, VI хороолол, Сансарын тунелийн орчмоор шавааралдаад хорт хавдар шиг хотоор нэг үсэрхийлчихсэн цэнгээний газрууд л байна.

Гэтэл номын сангууд нь улам цөөрөөд л орой үдшээр ажилладаг бил үү. Өдөр хичээлдээ явсан залуу хүнд орой нь очоод цаг нөхцөөх газар алга. Хотын төв дундуур тайван алхчих томхон цэцэрлэгт хүрээлэн ч байхгүй шүү дээ.

Аравдугаар сард Халлевоны баяр зохиоход Хүүхдийн паркад хөл тавих зайгүй байдаг болоод хэдэн жил өнгөрлөө. Өөр газар бөөнөөрөө хэрэг төвөг тариад гүйлдэж яваа хичнээн хөлийг тэнд аваачиж болох байв даа. Гэтэл барилга барихаар хашаалаад л гүйцээ. Ийм л байна даа, нөхөд минь.

Ж.Энх

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Нэр: Ууганаагийн өвөр дээр Урнаа, Сүний өвөр дээр Сараа мордсон гэе. Хоёулаа тун боломжийн дээд сургуулийн оюутнууд бөгөөд уг нь ч ингэж явахаар Огноо: 19 November 2014

Ууганаагийн өвөр дээр Урнаа, Сүний өвөр дээр Сараа мордсон гэе. Хоёулаа тун боломжийн дээд сургуулийн оюутнууд бөгөөд уг нь ч ингэж явахааргүй айлын охид байв. Сониуч зан гэж. Нэг л мэдэхэд нэг нэгээр нь өвөртлөөд авалгүй хаачихав. Ууганаа ч улаан хөлтийг урдуураа гаргахгүй болсон үе нь эндээс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Урнааг ёстой болгож өгчээ. Гэнэт Сүн яаж байгааг хармаар санагдахаар нь хаалганых нь завсраар сэм шагайсан байна. Саран дээр гарчихсан оцгонож байж. Харин нэгийг нэмж хэлэхэд солонгосууд чалх муутай гэдэг нь үнэн бололтой. Сараа дээр бараг цаг болжээ. Тэгж тэгж нэг юм тавив бололтой хажуу тийшээ унаад өгөв гэнэ. Түүнээс хойш ор, хөнжлийн чимээ огт гаралгүй үүрээр нэг пижигнээд зогсчээ.

Сэтгэгдэл бичих