Энэтхэг тосгоны нууцыг шинжлэх ухаан тайлж чадахгүй байна
Энэтхэгийн өмнөд нутгийн Керала муж улсын Кодинхи тосгоны ихрүүд Бразилын дон Педрогоос олон мэт санагдах ажээ. Харьцангуй цөөхөн хүн амтай энэ тосгонд одоо наад зах нь 220 ихэр аж төрж байгааг бодоод үз л дээ.
Энэ сонин сууринд шинээр төрсөн нэг мянган хүү, охин тутамд заавал юм шиг 45 ихэр ногддог гайхалтай үзэгдэл 60-70 жилийн турш ажиглагдаж байгаа нь төрөгсдийн бүртгэлээс харагдаж байна. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс зургаа дахин олон юм. Сүүлийн таван жилд тэнд 60 ихэр төрсөн бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 15 ихэр төржээ! Сонин байгаа биз.
Хэрвээ Кодинхи тосгоноос жаахан зайдуу суудаг ч, түүний оршин суугчдад тооцогдог мөн тийм хүүхдүүдийг харгалзан үзвэл, тэнд жинхэнэдээ ихрүүд бүр олон гэж эндхийн эмч нар үзэж байна. Тэднийг оролцуулан тоолвол, тус тосгонд ихрүүдийн тоо 600-гаас давж байх шиг байна. Энэ ихрүүд тэндхийн бүр гурван үеийн оршин суугчдыг төлөөлж байгаа ажээ.
Эмч нар энэ сонин үзэгдлийг эртнээс анхаарч байгаа ч, түүний нууцыг хараахан тайлж чадахгүй байна. Ийм олон ихэр төрж байгаа нь мэдээж гаж, гэхдээ нааштай гаж үзэгдэл гэж эмч нар ярьж байна. Энэ бүх ихэр хүүхэд эв эрүүл төрж байгаа утгаар ингэж хэлж буй хэрэг юм. Энэ бүхний шалтгаан нь тэдний эцэг, эхийн ген юмуу байгалийн ямар нэг онцгой орчин, эсвэл Кодинхи тосгоны оршдог халуун орны бүсийн онцгой байдал уу? Юу л бол гэж эрдэмтэд нотлож байна. Гэсэн ч одоо Өрнөдөд ихрүүд олон төрөх шалтгаан болох нь ажиглагдсан хиймэл үр тогтоолтыг тэд “буруутгахгүй” байгаа ч, Энэтхэгийн энэ тосгоны оршин суугчдад ийм явдал огт байдаггүй гэнэ.
Г.Солонго
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Minii bodloor ene hool hunsend yamar neg hevshsen zuil baigaa baih. Tendehiin elbeg urgaj udur dutmiin hool hunsendee hergeldeg negen turliin huns baidag baih