Улайрсан татварынхны улсаас авсан мөнгийг буцаан төлүүлэхээр боллоо
Мэдээж компани, аж ахуй нэгж, ард иргэдээс цуглуулсан татварын мөнгийг төсөвд 100 хувьд
Тушаахгүйгээр, тэндээсээ урамшуулал авдаг байсан татварын байцаагчдыг шалгах нь зүйн хэрэг. Учир нь тэд татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс цалингаас гадуур урамшуулал авах нь нэг ёсондоо ард түмний хөдөлмөрийн шулж, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байсан хэрэг юм.
Тиймээс олон нийт ч энэ хэргийг хууль ёсны дагуу шударгаар шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байгаа. Цаашлаад зарим томоохон компаниуд татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхийг шаардаж, татвараа өгөхгүй байхыг уриалах талаар ч шум тархсан.
Тэгвэл энэ бүхний эцэст тэдгээр татварын байцаагчдаар урамшуулал болгож авсан мөнгийг нь эргүүлэн төлүүлэх шийдвэр гарсан талаар УИХ-ын дарга З.Энхболд онцоллоо.
Түүний хэлж буйгаар ”Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцааж төлүүлэх шийдвэр гаргуулсан” гэнэ. Энэ шидвэрийг Сангийн яамнаас гаргажээ.
Татварын хэлтсийнхны шагнал болгож авсан мөнгөн дүнг тооцвол, Нийслэлийн Татварын газар л гэхэд 771 сая төгрөг, харин Баянгол дүүргийн татварын хэлтэс 1.1 тэрбум төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 1.4 тэрбум, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 1.3 тэрбум, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2.6 тэрбум төгрөгийн өөрсдөдөө урамшуулал болгож авсан байгаа юм.
Үүнээс харахад, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс иргэдээс хамгийн их татварыг цуглуулж чаддаг, мөн тэрнийхээ хэрээр өндөр урамшууллыг авч чаддаг нь харагдаж байна.
Уг нь улс төсвөө бүрдүүлж чадахгүй, хаа сайгүй хямралтай байгаа энэ үед тэд ингэж тансаглах нь шударга бус юм. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Дээд шүүхийн шүүгчид ч ийм хэмжээний мөнгийг урамшуулал болгож авдаггүй гэдгийг албаныхан хэлээд байгаа юм.
Юутай ч татварын байцаагчид 6.6 тэрбум орчим төгрөг улсад эргүүлэн төлөхөөр боллоо.
Байцаагчдаар шагнал болгож авсан мөнгийг нь эргүүлэн төлүүлэх Сангийн яамны захирамжийг дор хавсаргаж байна.
URL: