МАН тоглолтыг гартаа авлаа

huz1118Улс төрд өрнөж буй гол асуудал яах аргагүй дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуудал юм. Ардчилсан нам дуншиж, дуншиж нэг юм Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа. Гэхдээ 100 хувийн саналтайгаар дэмжигдээгүй. Ч.Сайханбилэгийг УИХ-ын зарим гишүүд нүүрний арьс нь л өөр болохоос Н.Алтанхуягтай ямарч ялгаагүй гэж үзэх нь бий. Арга ч үгүй биз. Шинэчлэлийн засгийн газарт Н.Алтанхуягийг гал тогоог барилцаж явсан хүн яах аргагүй Ч.Сайханбилэг. Эдийн засгийн хямрал, өр, зээлэнд хамтдаа хутгалдаж яваа хоёр шүү дээ. Өчигдөрийн Ардчилсан намын бүлгийн хурлаар Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд 19 гишүүн дэмжиж, 10 гишүүн эсрэг санал өгсөн. Харин зургаан гишүүн ЗГХЭГ –ын даргыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж бүлгийн хуралдаа ирээгүй гэнэ. Ингээд Ч.Сайханбилэгийг АН –ын 16 гишүүн дэмжихгүй байгаа юм. Үүн дээр МАН –ын 26 гишүүн нэмэгдвэл Ч.Сайханбилэг УИХ –д олонхын саналыг авч чадахгүй юм. Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжихээр болсон гэдгээ илэрхийлээд байгаа. Энэ нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болно гэсэн баталгаа биш л дээ.

 

Ямартайч асуудлыг хэрхэн шийдэх эсэх МАН-ын бүлгээс хамаараад байна. Нэг ёсондоо хөзөр МАН-ын бүлэгт 100 хувь шилжээд байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ч МАН-ын өмнө дэндүү бардам явж байсан үе бий. Харин одоо эргэх хорвоо ээлжтэй гэдэг шиг МАН үнэд орох цаг ирдэг л юм байна. Одоо эрх баригч хүчин Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулъя гэвэл МАН-д хадаг бариад очихоос аргагүй. Яагаад гэвэл, цөөнхийн дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газрын тэргүүнийг томилуулах боломж бага байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаан нотлоод өглөө. Эрх биш, экс Ерөнхий сайд өөрийн хүнээ дэмжиж таарна биз. Итгэл үнэмшилдээ үнэнч үлдсэн тэдэнд “Урвагч” гэдэг үг зохихгүй. Гэтэл АН дотроо хагаралтай байгаа. Юун тэр урвагч одоо бол тэр хамаагүй болсон. Гол асуудал дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр л байгаа юм.

 

Нэр дэвшигчид эсрэг байр суурьтай хандсан гишүүд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн танхимын гал тогоог барьж байсан гол хүн нь яах аргагүй Ч.Сайханбилэг гэж үзэж байгаа нь ойлгомжтой юм. Тиймээс энэ хүнд цаг үеийг түүнд даатгах нь АН-ын хувьд хэтэрхий гэнэн шийдвэр болно. Золиосны Засгийн газар байгуулах ёсгүй” гэх хатуухан үгээр байр сууриа илэрхийлээд амжсан гэх.

 

Цөөнхийн бүлгийн хувьд Ч.Сайханбилэгт дэмжлэг үзүүлэх үү гэдэг өнөөдрийнх нь бүлгийн хуралдаанаас тодорхой болно. Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдахад гишүүдийнх нь олонхи “Засгийн газарт орохгүй байх ёстой” гэсэн байр суурь түлхүү барьсан. Энэ байр сууриа МАН-ын бүлэг бататгавал, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй байх магадлал өндөрсөнө.

 

Ингээд дараагийн Ерөнхий сайдыг дэмжих асуудал МАН-аас хамаарч байгаа юм. Одоо ардчилсан нам юу хийх үү. МАН-тай тохиролцох гээд үзэх үү.

Г.Мягмарсүх

new.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих