Тэрбум долларын хөрөнгө оруулалт ирхээр болжээ

1-110336-936665341

АНУ-ын “Firebird” сангийн салбарын хөрөнгө оруулалттай Монгол компани болох  “Могул пауэр” ХХК БНХАУ-ын төрийн өмчит “SEPCOIII” корпорацтай Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн хэрэгжүүлэлт болон санхүүжүүлэлт дээр хамтран ажиллахаар Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

2014 оны 11-р сарын 17 өдөр АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй хөрөнгө оруулалтын “Firebird” сангийн үүсгэн байгуулсан  хөрөнгө оруулалттын хоёр санийн санхүүжүүлдэг Монголын компани болох “Могул пауэр” ХХК БНХАУ-ын төрийн өмчит “SEPCOIII” корпорацтай Тэвшийн говийн цахилгаан станцын төсөл дээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Монголын Улсын Элчин Сайдын Яамны байранд болсон бөгөөд  талууд уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар харилцан нягт хамтран ажиллахаа харилцан илэрхийллээ.

Энэхүү төслийн хүрээнд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэж Могул Пауэрийн эзэмшдэг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барьж байгуулах юм.

Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг   АНУ-ын эрчим хүчний зөвлөх компани болох “Burns and Roe” Ent. Inc боловсруулсан бөгөөд 2013 онд Монгол Улсын Эрчим Хүчний яамаар батлуулсан.  Төслийн барилга байгууламж барих зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний зөвшөөрлийг  Байгаль орчны яамнаас тус тус аваад байгаа юм.

2-110201-832437629

1985 онд байгуулагдсан SEPCOIII корпораци нь олон улсын эрчим хүчний төслийн контрактор бөгөөд БНХАУ-ын эрчим хүчний барилгын тэргүүлэх корпораци (Power China) –ийн  шилдэг охин компани юм. Тус корпораци нь  дэлхийн олон улсад эрчим хүчний барилга байгууламж барьсан туршлагатай компани юм.

Жишээлбэл хий, нүүрсний цахилгаан станц, салхи, нарны эрчим хүч, усан, биомасс болон дэд станц, дамжуулах шугамуудыг барьж байсан туршлагатай. Эрчим хүчний барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд барьж байгуулдаг гэдэг нь энэхүү корпорацийн авч байсан  олон шагнал номинацуудаар батлагдана.

Зөвхөн 2013 онд олон улсын түвшинд нийт 33,500 MW хүчин чадал бүхий өндөр чанарын ажил хийсэн ба нийт 13.5 тэрбум юанийн (2.23 тэрбум АНУ доллар) орлоготой ажилласан байна. 2013 оноос стратегиа өргөжүүлж Бие Даасан Эрчим Хүч Үйлдвэрлэлийн салбарт орсноор  олон улсын түвшинд, түүний дотор Монгол улсыг оруулаад хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж, хамтран ажиллах чиглэлийг идэвхтэй эрж хайж байна.

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй хөрөнгө оруулалтын “Firebird” сан нь Монгол Улсад 2006 онд үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй  гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч юм.

“Firebird” сангийн захирал Жэймс Пассин хэлэхдээ, ”2013 оны 10 сард батлагдсан шинэ Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд эрчим хүчний энэ чухал төслийг Монголд хэрэгжүүлэх гэж байгаадаа би маш их баяртай байна” гэжээ.

SEPCOIII корпорацийн дэд ерөнхийлөгч ноён Жанг Хонгсонг, “Энэхүү төсөл сүүлийн үед манай хоёр орны хооронд яригдаж байгаа эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналыг баталгаажуулж байгаа бөгөөд саяхан Бээжинд болсон Азийн орнуудын APEC уулзалтын үеэр Монгол УИХ-ын дарга З. Энхболд,  БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпинг нар уг сэдвийг хөндөж ярилцсан.”

Уг баримт бичиг үзэглэх арга хэмжээнд Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц. Сүхбаатар гэрчээр оролцсон бөгөөд энэхүү төслийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тэрээр: “Монгол улсын  Засгийн Газар энэхүү төслийг дэмжиж байгаа. Уг төсөл бол манай улсын түүхэнд анхны уурхайн ам дээр тулгуурласан IPP бөгөөд энэ салбар дахь манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны  эхлэл гэдэгт итгэж байна.” гэлээ.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих