Хулгайчийг барьж өгсөнөөр өөрөө хутгалуужээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 15-ны өдөр БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст “хулгайч айл руу орж, болиулах гэхэд хутга барьж, эсэргүүцээд байна” гэсэн дуудлага иржээ.Тодруулбал, БЗД-ийн есдүгээр хорооны нэгэн айлын цоожийг эвдэж ороод эд зүйлийг нь хулгайлж байхад хөрш айлынх нь залуу мэдэж болиулах гэхэд баруун шилбэ, өвдөг зэрэг газруудад 5-6 удаа хутгалж гэмтээсэн хэрэг гарсан байна. Уг хэргийг СХД-ийн 31 дүгээр хороонд оршин суух 38 настай Д үйлдсэн болохыг тогтоогоод байгаа юм байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шалгаж байна.
URL: