Татварынхан өөрсдийгөө “урамшуулсан” мөнгөө Улсад эргүүлэн төлнө
Татварын байцаагчдын өөрсдөдөө урамшуулал болгон өгсөн их хэмжээний мөнгийг Сангийн яамнаас эргүүлэн төлүүлэхээр болжээ.
ТЕГ зөвхөн өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн 20 орчим байцаагчид зургаан тэрбум гаруй төгрөг олгосны 1.1 тэрбум төгрөг Баянзүрх дүүргийн Татварын албаны байцаагчдад очсон гэх мэдээлэл татвар төлдөг хүн бүрийн эгдүүг хүргэж байсан.
Тодруулбал, зарим аймаг, дүүргийн Засаг дарга, Татварын хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, урамшуулал олгосон нь Төсвийн тухай болон Татварын тухай хуулийг зөрчиж байгаа тул Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт үүрэг, чиглэл өгсөн байна. Энэ талаарх баримтыг АН-ын дарга З.Энхболд твиттер хуудсандаа жиргэв.
Сангийн яамнаас гаргасан үүрэг, чиглэлд орон нутгийн төсвийн хөрөнгөөс татварын албаныханд олгосон урамшууллыг хүчингүй болгон орон нутгийн санд буцаан төвлөрүүлэх, урамшуулал авсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгасан байна.
ТЕГ энэхүү урамшуулал бүр 2006 оноос эхлэн бүтэн найман жилийн турш үргэлжилсэн байв.
URL: