Энэ хоёр нам байсан цагт эрvvл улс тєр vнэртэхэд ч хол байна даа

Єчигдєрхєн л ард тvмнийхээ талд далдганаад байсан хvн єнєєдєр намынхаа улыг шагайгаад, хормойноос нь чаргууцалдаад явахыг улс тєр гэнэ. Ганцхан єдрийн ємнє л танд хайртай гэж байсан бол маргааш єдєр нь тvvнд дурлачихдагтай яг адил гэсэн vг дээ. Энэ чинь л улс тєр юм даа. Тэгэхээр нєгєє ‘’улс тєрчдєд итгэхээр эрхий хуруундаа итгэ’’ гэдэг vг ер нь л vнэний ортой болж таарч байгаа биз.

Хамгийн сvvлийн жишээ гэхэд л одоогийн улс тєрийн томоохон хvчин болох Ардчилсан нам гаргасан шийдвэрээсээ єєрсдєє ухарсан нь улс тєр нэг суурин дээрээ хэд ч ганхаж, хэд ч єєрчлєгдєж, хэд ч хувирч болдогийн тод жишээг харуулсан бус уу. Аавдаа загнуулсан айлын эрх хvvхэд шиг л юм саяхан болоод єнгєрсєнийг та бид мэлмийгээрээ vзэж, дэлдэнгээрээ сонслоо шvv дээ. Ямар галзуугийн эмнэлэгт байгаа гажиг тэнэг євчтєн байгаа биш дээ, улс орныг удирдаж яваа УИХ-ын гишvvд юм байгаа биз дээ та хэд чинь уг нь. Хэлсэн vгээ, хийсэн vйлдлээ санахгvй мэдэхгvй байгаа бол тэр галзуугийн эмнэлэгтээ хэвтсэн нь дээргvй юу.

Тэр Ардын нам нь ч ялгаа алга. Ямар нам гэхээрээ яг таг зєрvvд хvvхэд шиг яс байр сууриа хамгаалахаар гvрийгээд байдаг байна аа. Ядаж байхад улс тєрийн нам хэрнээ яасан бодлогогvй боломжгvй хувилбарыг єрсєлдєгч гэгдээд байгаа Ардчилсан намдаа тавьдаг юм дээ.

Магадгvй Ардын нам ирэх сонгуульд ялалт байгуулахын тулд хувь гишvvн бvрээрээ оролцоно гэж байгаа бол би тэрнийг нь vгvйсгэхгvй ээ. Vvн нь ч танай намд ашигтай байх. Ард тvмнээс боломжит саналаа цуглуулаад гараад ирэх хvн танай намд 52 бvv хэл тоолж барахааргvй байгаа. Цагийн сайханд 76-ууланг нь авч байсан юм хойно 52 бол бага тоо байгаа биз. Гэхдээ энэ бол бие даагч нарын сонгууль биш гэдгийг санах хэрэгтэй. Ардын нам бол бvхэл бvтэн улс тєрийн нэгдмэл хvчин. Тэрнээс биш бие даагч нарын ‘’комплекс’’ биш. Хэрэв тэгж их тус тусдаа сонгуульд єрсєлдмєєр байгаа юм бол тэр хэдэн гишvvд нь одоогийн намаасаа гараад Н.Энхбаяр шигээ нам байгуулаад явчих хэрэгтэй юм биш vv. Аль эсвэл бие даагаад нэр дэвшсэн ч алдах зvйл юу байна аа. Нам бол нам шиг л байх хэрэгтэй санагдана. Ийм нам байх юм бол гишvvд намдаа мєнгє хандивлан барьж гvйх хэрэг байна уу намын гишvvд ээ. Та нарын хандивын мєнгєєр 52 гишvvн л улс тєрд гарах гээд байгааг ойлгож байна уу.

Манайхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр намуудыг их сайхан ярих дуртай. Ардын намыг Монголын ууган нам, тєлєвшсєн нам ч гэж байх шиг. Ардчилсан намыг юу гэдэг билээ дээ байз. Хорин жилийн хугацаанд ардчиллыг анх vvсгэж цаашид бэхжvvлэхэд онцгой vvрэг гvйцэтгэж, улс тєрд тєлєвшиж чадсан томоохон нам гэдэг. Тєлєвшсєн намууд тэгээд ийм байдаг хэрэг vv. Ер нь тэр Ардын намын 90 жилийн тvvх, Ардчилсан намын 20 жилийн тvvхийг сєхєєд ухвал булхиа луйвар, бодлогогvй бодлого, боломжгvй санал санаачлага, нам бус vзэл баримтлал vйл хэрэг их гарч ирнэ дээ.

Манай улсад улс тєрийн нам бvрэн гvйцэт бvрэлдэн тогтох, тєлєвшин жигдрэх болоогvй л байна даа. Дахиад 90 жил, аль эсвэл 20 жил эрvvл улс тєрийг та бид хvлээх болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих