Татварынханы урамшуулал болгон авсан мөнгийг буцаан төлүүлэхээр боллоо

B2ocKstCQAAMcXk.jpg largeСүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулсан  зэрэг Нийслэл дүүргийн татварын хэлтсүүд Засаг даргатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнаж урамшуулж байгааг АТГ-аас тогтоосон билээ.

Тэгвэл Сангийн яамнаас Татварын Ерөнхий Газарт тус гэрээний талаар чиглэл өгчээ. Үүнд орон нутгийн төсвөөс хууль зөрчин урамшууллын мөнгө авсан зохих албан тушаалтан, удирдлагуудад хариуцлага тооцож, олгосон урамшууллыг төсөвт буцаан төвлөрүүлэхээр заасан байна.

Энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд “Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцааж төлүүлэх шийдвэр гаргууллаа. Хавсаргасан бичгийг үзнэ үү” хэмээн жиргэжээ.

 


URL:

Нэр: irgen Огноо: 18 November 2014

Estoi zuv butsaaj avah heregtei ter munguurui tsetserleg,surguuli,emneleg barih heregtei sain bna

Сэтгэгдэл бичих