Улсын хилээр сэлбэг нэрээр татваргvй орж ирсэн машиныг, машин болгож бvртгэдэг Зам тээврийн яамныхан
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг залуучуудын зөвлөлөө байгууллаа
Монголын Залуучуудын Холбооноос өнгөрсөн есдүгээр сарыг Залуучуудын зөвлөл байгуулах сар болгон зарласантай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууд, Төрийн, Төрийн бус байгууллагууд идэвхи санаачилгатайгаар оролцож нийт 588 зөвлөл байгуулагдсан билээ. Тэгвэл энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн аж ахуй нэгжүүд залуучуудаа дэмжин залуучуудын зөвлөлөө байгуулсаар байна. Энэ удаа Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн залуус маань залуучуудын зөвлөлөө байгуулсан байна. Тус залуучуудын зөвлөлийн даргаар Түргэн тусламжийн тасгийн их эмч П.Мягмарсүрэн сонгогджээ. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсч буй залуу эмч нарынхаа ажилд нь амжилт хүсч улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
URL: