Архангайд “анхны” цас оржээ

Долоодугаар сард цаг агаар тааламжгүй байх нь. Нийт нутгаар сэрүүсч, хүчтэй аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.

Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт хур элбэгтэй байна. Тухайлбал, энэ сарын 5-нд Архангай аймгийн Хангай суманд нойтон цас оржээ. Нутгийн иргэдийн мэдээллээр нойтон цас уулархаг нутгаар түр зуур орсон аж.

Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээр бол өнөө маргаашдаа хүйтэрч, бороо орох юм байна.

Түүнчлэн төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй гэнэ.

А.Лхагважав http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих