Хотын захирагч жиргээчдийн нэр төрд халдсан гэх хэрэг хэрэгсэхгүй болжээ

817ce5968c0e86d6original

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, шийдвэрээ гаргалаа. Түүнийг хэвлэлд ярилцлага өгөхдөө жиргээчдийн нэр төрд халдсан хэмээн үзэж, жиргээчдийн нэг, иргэн Т.Мөнх-Оргил шүүхэд гомдол гаргаад байсан. Т.Мөнх-Оргил гэх энэхүү иргэн нь твиттерт одоогоор 1824 дагагчтай, ямар ажил алба эрхэлдэг нь тодорхой бус  байгаа юм. Шүүх хуралд нэхэмжлэгч талаас иргэн Т.Мөнх-Оргил оролцсон бол хариуцагч талаас Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч В.Гомбодорж оролцжээ. Шүүх бүрэлдэхүүн иргэн Т.Мөнх-Оргилын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих