Сөрж ханалаа, нас минь дууслаа З.Энхболдоо
Бугын эврийг матаж болно” гэж дуулдаг шиг ардчилсан намыг шинэчилж болно, алдаатай бодлогыг засч болно гэдгийг гишүүд нь мэдэж байгаа.
Харин хэн нь санаачилж, хэн нь зохион байгуулж хийх вэ гэдэгт гол нь байх болно. Өөрөө зовж эд эс, эрэг шураг,холхивч нь болж зовж байгуулаад алдаж эндэхэд нь яс нь янгинаж, зүрх нь шархирдаг, онож босоход нь омогшиж хөөрдөггүй ардчиллын баатрууд 55 нас хүрээгүй улс төрийн ид насандаа жагсаж байна. Дотор нь 20 жил ойрхноос харж явсны хувьд битгий л шинэчилдэг нь З.Энхболд, С.Эрдэнэ, Фортуна бид гурав гэж шогтоорой. Инээх инээдтэй, уйлах ханиадтай гэгч болох байлгүй.
Сүүлийн үеийн хэвлэлүүдээр өгч буй ярилцлагуудыг хараад байхнээ харин номхчлоод, эзгүйчлээд гэдэг шиг амтай болгон нь намын шинэчлэл, дарга солих асуудлыг ярьцгаах болжээ. Дээхнээ эрчүүд хүүхнүүдтэй танилцахад асуудаг “цаг хэд вэ” гэдэг шиг хуучирсан, ойлгомжтой, нуугаад байхад санаархал нь цухалзаад байдаг гэв гэнэн аргаар намаа шинэчилнэ, ардчилагчдаа хамгаална ч гэх шиг, хөөрхий үнэндээ бол АН–ын хашаанд хургаа таргалуулж, саравчинд нь мөндрөөс хоргодсон “хөөрхөн хүүхдүүдийг” хошгируулж хоосон “сандал жагсааж” намын дарга авчихаад “хаан эцгийн бэлэн суудал дээр” суучих санаатай санаа нь “собак” болчихсон нөхрийн цагаа олоогүй самуун явдал гэмээр байна.
Ойлгож байна, ойлгож байна. Нүд нь ус цийлэгнэн, гүйлэгнээд хог ухаж, хортой цаасны бичиг уншиж, цоожны нүхээр шагайж, бөгс ухаад ирэхлээрээ хөх толбот ах дүү нарынхаа нэгийг аминд нь хүртэл, шилнийх нь хонхорыг хардаг, эрчүүд цугларсан сурагтай. Шар сартуулын ШО-гийн уйтгартайхан эргээд Ми-8-д сууж байгаа нь, говь мэргэн вангийн Нараагийн сахалаа ширвэлзүүлэн инээмсгэлээд уулзалтаас гарч байгаа сүүлчийн кадрыг санаад ирэхлээр хувь заяагаа мөн ч мундаг хөнтөрүүлж дээ гэж бодогддог юм. АН-ыг шинэчилж болж байна, Алтанхуягийг хусч болж байна, эвийн засгаас гарч болж байна. Энэ намыг угшил фракцаар нь талцуулахгүй, доллар шиг таалагдаггүй юмаа гэхэд 500 төгрөг шиг гологдохгүй, сонгуульд авч ороод ялагдахгүй, ойрын 10 жилд монголыг сөрөг хүчинтэй нь, хөрөнгө оруулагчтай нь, стратегийн түнштэй нь, 2 хөрштэй нь муудалцуулахгүй аваад явах алсын бодлоготон, АН-ын 3 үеийнхэн хүлээн зөвшөөрсөн хүн гарч ирэх гээд зүтгээд байна уу гэвэл би л лав олж харахгүй байна. Хаалга мөрлөдөг Энхболд, Одхүү хоёрыг муу мэргэжилтэн гэхгүй ч аутсорсонгийн хий мөрөөдөл, ГОК-ын шахааны бизнесийн тохиролцооны хувиас холыг харж чадаагүй юм чинь улс төрийн том намын бодлоготон 50 хувьд нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэж харахгүй байна. Дээхнээ зууны луйварчин гээд Шогийн өрөөний хаалгыг мөрлөж эвдээд зогсож байсан төрийн өмчийн хорооны төмөр мэт шудрага зүтгэлтнийг аравхан жилийн дараа энэ том үйлдвэрийн шахааны бизнесийн томоохон хэсгийг атгаад мөнгөтэй, эрхтэн дархтан болно гэсэн бол хэн итгэх байсан бол. 2000 оны сонгуульд ардчилсан хүчнүүд нэгдэж оръё гээд тохиролцож байхад хамгийн их эсэргүүцэж МСДН дангаар орвол бат ялна гэж хашгирсаар сонгуульд оруулж нэг ч суудалгүй хоцорход энэ гишүүн гол үүрэг гүйцэтгэсэн. АН байгуулахад генсек болчихоод тагнаж байна, чагнаж байна гэж ховорхон хардамтгай сталинч араншингаа гарган онигоо болонгуутаа АНУ руу зугатаж мартагнуулсан.
Ардчиллын дундаас төрсөн байж АН-аа хамгийн их алдаг сонины хувь эзэмшигч энэ нөхөр “Зууны мэдээ””ТВ9”-өөс ямарч ялгаагүй, нөхдөө намтайгаа алж амьдарч байна. Бат-Үүлийн хэлснээр ху намын тэмцлийн манлайд Үүл, Гончигоо шиг өлсгөлөн зарлаж, Баабар шиг улалзуулж, Элбэгээ шиг эрвэлзэж яваагүй сүүдэрт сүүлээ шарвагануулж, намынхаа даргаа хусах операци, журмынхаа нөхдийг муулахдаа сүрэгийн манлай алиа данхлай болдог Эрдэнэ, Энхболд, Фортуна гуравыг бид мэдэггүй гэж үү. Мэднэ та нарыг нэвт шувт мэднэ. Энхболд намын дарга, ерөнхий сайд, Фортуна сангийн сайд, Эрдэнэ аль хөрөнгөтэйг нь сэрүүн зүүдэлж байгаа. Боддог л бодол. Гэхдээ та хэд л гэхээр ёстой санаанд багтахгүй байна. 2000 оны сонгуулиар гудамжинд гарсан 15000 нөхөд чинь гудамжинд насаа барах уу. Та нарыг хэзээ олонхи болчихоод биднийг гялаалгана гэж одоо итгэх вэ. Ажилд орвол АН гишүүн орох бүх нөхцөл хаагдсан, бизнес хийе гэвэл төрийн яам аппаратчикуудад хэмх даруулж өгөх мөнгөгүй насаараа хаагдлаа. Больёо чамд үнэмшиж 16 жил сөрөг хүчин хийлээ.
Дахиад 2 жил чадахгүй нь өнөөдрийн уушиг маргаашийн өөхнөөс үнэтэй боллоо. Сөрөг хүчин хийхлээр чи шудрага сайн гэж мандаад, нэр дэвшээд, том торт хуваалцаад зурагтаар гоё сайхан шудрага ёс, баялагийн тэгш хуваарилалт яриад цонхны цаанаас чихэр долоолгоод байх юм. Гэртээ ирэхлээр 20 жил АН нам гэж хашгираад чи хаа хүрч юу долоосон юм, хажуу айлын ху намын өвөө сонгуулийн дараа 2 –ч байртай боллоо гэж авгай загнаж, нөхөргүй хүүхэдтэй том охин минь хөөх боллоо. Өөрөө идэхгүй хэвтэж өрөөлөөс харамлаж хуцаж байдаг өвсний хашааны нохой байж ханалаа. Энэ засаг хувь хүртээвэл булууны хугархайч байсан авъяа, та хэд л сөрж нэрээ мандуулцгаа. Би л лав больлоо. Тайван байлгаад аль. Зүгээр байгаад рейтинг нь тогтвортой, ерөнхийлөгчийн сонгуульд ялуулчихаад, ҮЗХ, ГЗ-ийн олон гишүүдээ юмны захад хүргэчээд цааш ахиж байгаа даргаа, ноолоход амархан номхон тэмээгээ яасан гэж буруутгаад, гоочлоод байгаа юм бэ.
Тэгээд энэ дурак нь До.Ганболд шиг урваад нөхдөө шоронд бариад өгчихсөн үү, М.Энхсайхан шиг урваж хөрвөөгөөд ху-гийн талд бүрэн орж сонгуулиар намаа алчихсан уу, С.Эрдэнэ шиг гурван удаа намаа хагалж нам байгуулчихсан уу,мажиг Тунгаа шиг намынхаа гишүүдийн бүх анкетийг Пандад аваачаад өгчихсөн үү, Фортуна шиг ху–тай нийлж АН-ын бүлгийн бодлого болгон дээр намынхаа сөрөг хүчин болоод байна уу, Гүндалай шиг намын даргаа хаячихаад өөр намын хормой доор амь хоргодоод байна уу, ИХ намын “гөлчгийнүүд” шиг намаа хаячхаад ум хумгүй унасан малгайгаа авалгүй өөр намдаа элсчихээ юү. Улс төрийн тулхтай, гэрээндээ үнэнч том намын лидерийн буйр гаргаж хүлээцтэй хандаж, сонгуулийн өмнөх тактикаа 2012 оны эцсээс тохирхоо бодвол яасиймбэ. Хүний өмнөөс захиалгаар бичлээ гэнэ үү юу ч гээд нэмэргүй, энд намынхаа над шиг олон люмпен гишүүний бодлыг төлөөлж бичлээ. Та хэдийн ярьдаг Алтанхуягийн долдой ч биш \ер нь Алтанхуягт долдойддог хүн байдаг юм уу даа чааваас\ алтангадасын бууны нохойч биш. АН-ын ахмад гишүүн бичлээ.
АН-ын ууган гишүүн Ж.Гомбо.
URL: