В.Путин Канадын Ерөнхий сайдтай гар барихад “Украинаас савраа тат” гэжээ

10fa437bd-4595-48f8-bc7a-98ccd4b8413bАвстралийн Брисбен хотод болсон Их 20-ын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Канадын Ерөнхий сайд Стивен Харпертай гар барих үед “Украинаас савраа тат” хэмээжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Жэйсон МакДоналдын ярьснаас иш татан Блүүмберг мэдээлсэн байна.

Түүний хэлснээр Путинд Харпер “Би та нартай гар барьж болно гэж боддог, гэхдээ би та нарт нэг л зүйлийг хэлье. Та нар хэрэв Украинаас гараа татвал” гэсэн ажээ. Путины хариулт ч тийм эелдэг байгаагүй бололтой.

ОХУ-ын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ “Оросын ганц ч цэрэг Украинд байхгүй. Энэ бол барууныхны хардлага” гэсэн ажээ. Түүний хэлснээр Путин, Харпер хоёрын яриа ч удаан үргэлжлээгүй гэнэ.

Үүнтэй холбоотойгоор өгүүлэхэд барууныхан, тэр дундаа НАТО-гоос Оросын зэвсэг техник Зүүн Укрианд орж ирсэн гэж энэ сарын 12-нд мэдээлсэн. Түүнийг нь Оросууд үгүйсгэж байгаа билээ.

Ийнхүү дипломат яриа хөөрөөг уян хатан бусаар нэгэндээ дайсагнасан, өдөөн хатгасан байдлаар явуулах байдал хэрээс хэтэрч байгааг дэлхийн хэвлэлүүд онцолсоор байна.

М.Баяр

gereg.mn


URL:

Нэр: Hi Огноо: 18 November 2014

Энд нь хүрэхгүй өчүүхэн этгээдүүд ингэж өөрийгөө хиймлээр том болгож, дотоодын сонгогчдынхоо өмнө жаахан оноо авдаг ухаантай

Сэтгэгдэл бичих