МУГЖ С.Эрдэнэцэцэг 17 насаар дүү залуутай болздог болжээ
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг нэлээд удаан ганц бие явсан билээ. Тэгвэл сүүлийн үед түүнийг мэргэжил нэгт залуухан амрагтай болсон талаар чуулгынхан жиг жуг хийлцэнэ. Учир нь тэрбээр хамт ажилладаг залуу дуучинтай амрагийн харилцаа тогтоогоод бараг жил орчим болж байгаа гэнэ.
Тэр залуу хархүү нь дуучин Э.Чинчулуун юм. Тэрбээр өмнө үерхдэг байсан нугараач бүсгүйгээсээ ч салаад удаж байгаа. Найз бүсгүй нь энэ хоёрын харилцааг мэдээд зайгаа тавьж өгсөн гэдэг нь үнэний ортой ажээ.
С.Эрдэнэтунгалаг, Э.Чинчулуун нар нь хоорондоо 17 насны зөрүүтэй. Гэхдээ хайр сэтгэлд нас харгалздаггүй хойно доо. Үүнээс гадна гавъяат маань залуучуудаас дутахааргүй биеэ сайхан авч явдаг нь түүнийг залуухан амрагтай болоход нөлөөлсөн болов уу.
Гавьяатын сонголт Э.Чинчулуун нь энэ жил ҮДБЭЧ-ын шинэ уран бүтээл болох“Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүр Дархан Барайширд тоглох хүндтэй үүрэг аваад байгаа авъяаслаг дуучин гэнэ. Тэдний харилцааг ч гэр бүлийнхэн нь гадарладаг болсон бөгөөд Э.Чинчулууны дүү нь шинэхэн хосуудтай дуртай нь аргагүй зургаа татуулсан байх юм.
Б.Цэцэ
Buzznews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
UNEHEER HOORHON HUUHEN SHUU UNEN BOL AZTAIL ZALUU BNA DAA
эрдэнэцэцэг баяр хүргэе.
Садар эм