Шинэ хуучин орон сууцны үнэ буурч байна

oron-suuts

Нийслэлд борлуулагдаж буй шинэ болон хуучин орон сууцны үнэ өмнөх сарынхтай харьцуулбал дунджаар 2.7 хувиар буурсан статистик үзүүлэлт гарчээ. Гэвч макро эдийн засгийн байдал сайнгүй байгаатай холбоотойгоор банкууд зээлийнхээ шалгуур үзүүлэлтийг улам өндөрлөснөөс иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Түүнчлэн найман хувийн хөнгөлөлттэй зээл зогсохоос өмнө гэж яаран өндөр үнээр байр авсан иргэд сар бүр банкны зээлээ арай ядан төлж, заръя гэхээр алдагдалд орох гэсэн хямралд ороод байгаа ажээ.

Жил бүрийн эцсээр орон сууцны эрэлт багасдаг тул дагаад үнэ буудаг. Энэ жилийн хувьд мөн буурсан ч улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь бусад жилүүдээс харьцангуй илүү буурахад нөлөөлж байгаа юм.

bataar.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 19 November 2014

Байрны үнэ 2,7 хувиар бууна гэдэг чинь хангалтгүй 20-30 хувиар буурах ёстой байрны үнэ дэндүү хөөс болсондоо иргэд зохион байгуулалттайгаар байр авахгүй байх хэрэгтэй муу луйварчид хүссэн хүсээгүй байраа зарахын түүс болно.

Сэтгэгдэл бичих