Ил харагдах шархгүйгээр нас барсан байжээ

uls_54698d6a71041_1Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт айлын гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага өчигдөр 10.00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Дуудлагын дагуу шалгахад, тус айлын гадна 34 настай эрэгтэй Б- гэгч нь ил харагдах шархгүйгээр нас барсан байжээ. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 02.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулж тус хороонд оршин суух 33 настай эрэгтэй Б нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг тогтоосон байна. Хэргийг одоо Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийнхэн шалгаж байгаа юм байна.

Энэ мэтээр хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, осгох, хөлдөх байдлаар иргэд амиа алдах нь ихэсдэг байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих