“Хууль дүрмийг зөрчих гэж бий болгодог” гэнэ үү

хахах“Хууль дүрмийг зөрчих гэж бий болгодог” хэмээн хэн хүний амнаас наргиа мэтээр олонтаа л сонсож байсан. Өнөөдөр “Мөнгө байхад бүх зүйлийг бий болгож болно” гэж ойлгодог болсон манай нийгэмд учиг болон бугшсаар…

Уг нь хууль дүрмийг бий болгохдоо хэн нэгэнд зориулж биш бүгдэд нь ижил төвшинд үйлчлэж байхаар тооцоолдог ч манайд үнэтэй машин, эд хөрөнгөндөө хахсан нэгэнд бол хууль гэдэг бол зүгээр л цаасан дээр бичсэн хэрэггүй зүйл мэт болсон. Хэн нэгэнд дутуу үйлчилдэг мэтээр иргэдэд ойлгогдох энэ мэт үйлдлүүдээ төрийн тусгай албаны машин унасан эрхмүүд тооцож ухаантайхан хандмаар санагдах юм. Энд дүрэм журмын цаана бас хөрөнгө мөнгө, эдийн засгийн асуудал урган гардаг гэдгийг санавал зохино. Өнөөдөр хичнээн их хөрөнгөөр замаа янзалдаг гэвч түүний насжилт хэр билээ гээд л бодвол бодохоор, ухамсарламаар байх юм.

 

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих