Судалгааны ажилтанг алсан залууд хэрэг хүлээх чадвар бий

6b9241ca4c7557e5bigӨнгөрсөн есдүгээр сарын 22-ны орой Хөдөлмөрийн яамны судалгаа хийж явсан Орхон аймгийн Статистикийн мэргэжилтэн эмэгтэйг онц ноцтойгоор алсан хэрэг гарсан. Уг хэрэг Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дээр 17 цагийн орчим гарсан. Хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад буй иргэнийг сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан хэмээн тухайн үед яригдаж байсан ч СЭМҮТ-өөс Ц.Батхүү нь хэрэг хариуцах чадвартай гэсэн онош гарчээ. Хэрэв хэрэгтэнийг шинжилгээгээр  хэрэг хариуцах чадвартай гэж гарвал ердийн журмаар хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Хэрвээ хэрэг хариуцах чадваргүй гэж гарвал шүүхийн шийдвэр гарч, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авна” хэмээж байсан юм.

Харин одоо хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шилжүүлсэн гэдгийг Орхон аймгийн прокурорын газрын дарга Ж.Мөнхжаргал мэдээллээ. Орхон аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад, хэргийг аймгийнхаа прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд тун удахгүй шүүх рүү шилжүүлэхээр бэлдэж буй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих