Үүрэн холбооны 3G сүлжээний хэвийн ажиллагаанд стандартын бус төхөөрөмжүүд нөлөөлж байна

3GХарилцаа холбоо, мэдээллийн технологи нь орчин үеийн бизнесийн хамгийн хурдан хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд энэхүү салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын үүрэн холбооны оператор компаниуд утасгүй холбооны 3G сүлжээгээр дамжуулан хэрэглэгчиддээ дэлхийн улс орнуудыг холбосон асар их мэдээллийн сан бүхий өндөр хурдны интернеттэй холбогдох боломжийг олгож байна. Интернет нь хүмүүсийн хоорондоо харилцах харилцаа холбооны хэрэглүүр, хүссэн газраасаа дэлхийн өнцөг буланд болж буй үйл явдлын тухай мэдээллийг хүлээж авах, солилцох, түгээх суваг болж өгдөг.

Гэвч сүүлийн үед үүрэн холбооны оператор компаниуд болон хэрэглэгчдээс Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан 3G сүлжээ доголддог, интернетийн хурд удаан, яриа дуудлага тасарч байна гэсэн гомдлууд ихээр гаргах болсонтой холбогдуулан Зохицуулах хорооны инженер техникийн ажилтнууд болон үүрэн холбооны оператор компаниудын инженерүүдтэй хамтарсан шалгалтын ажлын хэсэг зохион байгуулж холбогдох хэмжилт шалгалтыг хийж дүгнэлт гаргаад байна.

Хэмжилтээр үүрэн холбооны 3G сүлжээний үйл ажиллагаа нь дараах үндсэн хрёр хүчин зүйлээс шалтгаалж доголдож байна. Үүнд:
Нэг. Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй системийн хэрэглэгчийн төхөөрөмжийг айл өрх, албан байгууллага ашиглаж байгаагаас;
Хоёр. Улаанбаатар хотын Баянхошуунд Телевизийн рлон сувгийн дахин дамжуулах үйлчилгээний хэрэглэгчийн хүлээн авах антенны бага шуугианы өсгөгчид (ЛНБ) холбогдсон коаксиаль кабелийн битүүмжлэл муу, стандартын бус холболт зэргээс тус тус шалтгаалж байна.

Монгол Улс нь олон улсын харилцаа холбооны радио давтамжийн хуваарилалтын 1-р бүс буюу Европын бүсэд хамаардаг ба Монгол Улсын үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт нь Европын. бүстэй ижил байдаг Электрон бараа борлуулагчид болон хэрэглэгчид энэ талын мэдлэг, мэдээлэл муугаас Америк, Канад зэрэг олон улсын радио давтамжийн 2 дугаар бүсийн орнуудаас импортоор эсвэл хувиараа утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж оруулж ирэн ашиглаж бййгаа нь үүрэн холбооны 3G сүлжээнд радио долгионы харилцан нөлөөлөл үзүүлж хэрэглэгчид гар утсаараа интернетэд холбогдох, утсаар чөлөөтэй ярих боломж, эрх ашгийг зөрчиж байна.

Мөн Улаанбаатар хотын захын дүүргүүд ялангуяа Баянхошуу орчмын бүсэд ММДС систем буюу телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгчийн хүлээн авах антенны бага шуугианы өсгөгчтэй (ЛНБ) холбогдох коаксиаль кабелийн холболт стандарт  бус, зориулалтын лентээр ороогоогүй, антенны зориулалтын стандарт салаалагч ашиглаагүй зэргээс шалтгаалан радио долгионы хууль бус цацаргалт үүсгэж үүрэн холбооны сүлжээний хэвийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлж байгааг тус хорооноос хийсэн хэмжилт шалгалтаар илрүүлж тогтоогоод байна.

Дээрх DЕСТ технологийн утасгүй суурин холбооны хэрэглэгчийн төхөөрөмж нь стандартын бус 0.25Вт хүртэлх гаралтын чадалтайгаар Монгол Улсын үүрэн холбооны 1920-1930 МГц-ийн радио давтамжийн зурваст ажиллаж байгаа нь, мөн Улаанбаатар хотын Баянхошуунд Телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн буруутай үйл ажиллагаа буюу хэрэглэгчийн коаксиаль кабелийг стандартын бус холбосноос үүссэн радио долгионы цацаргалт нь үүрэн холбооны сүлжээнд хортой харилцан нелөөлөл үүсгэж байгаа нь Монгол Улсын “Радио долгионы; тухай”мхуулийн 19.2.5, 20.5.1, 20.5.4 заалтуудыг ноцтой зөрчиж байна.

Цаашид Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотын хэмжээнд дээрх зөрчил дутагдлыг арилгах, илрүүлэх хэмжилт, шалгалтыг зохион байгуулж холбогдох шат дараалсан арга хэмжээг авч ажиллах болохыг харилцаа холбооны хэрэглэгчийн төгсгөлийн тоног төхөөрөмж борлуулагч, үйлчилгээ эрхлэгчдэд энэхүү мэдээллээрээ дамжуулан зөвлөмж хүргэж, анхааруулж байна.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО


URL:

Сэтгэгдэл бичих