Ч.Сайханбилэгийн аюулгүй байдлыг хангаж хамгаалалтанд авсан байна

527-1403598121EZBH2Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар Төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг мөн шаардлагатай тохиолдолд нэр дэвшигчдийг хамгаалалтад авдаг. Энэ дагуу Ч.Сайханбилэгийг өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайдад нэр дэвшүүлсний дараагаар Төрийн тусгай хамгаалалтад авчээ.

Одоогоос арван тав гаран жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн С.Зориг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд байхдаа бусдын гарт онц хэрцгийгээр харамсалтайгаар амиа алдаж байсан түүхтэй. Тиймээс албан ёсоор Ерөнхий сайдаар батламжлаагүй байгаа ч аюул, эрсдлээ бодож, Ч.Сайханбилэгийг хамгаалалтад авсан бололтой.

 


URL:

Сэтгэгдэл бичих