Худал амлалт сонгогчиддоо өгч байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж ард түмнээ хуурах уу

20141117021539Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сүүдэр мэт дагаж, түүний Шинэчлэлийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг АН-ын ҮЗХ-ны олонхийн саналаар Ерөнхий сайдад нэрийг дэвшүүлэхээр болжээ.

Ч.Сайханбилэг хэн вэ, тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж чадах уу гэж асуухаас өмнө тэрээр Н.Алтанхуяг Ерөнхий сайдын “баруун гар”-аар ажиллаж байхдаа өнгөрсөн 2  жилд юу санаачилсан, ямар үр дүнтэй ажил хийсэн вэ гэдгийг  түүнээс эхлэж асуух нь зүйтэй биз. Шинэчлэлийн Засгийн газрыг огцоруулах болсны шалтгаан бүрийн цаад  хариуцлагын тодорхой хувь нь  тус  ЗГХЭХГ-ын даргын үүрэгт ажлыг хийж байсан Ч.Сайханбилэгт хамааралтай.  Тэрээр Ерөнхий сайдын  ”хамгийн ойр”-ын хүн атлаа түүнийг буруу шийдвэр гаргахад нь хаана байсан вэ?

Парламентад удаа дараа сонгогдсон  Ч.Сайханбилэг юу хийсэн, ямар хуулиуд санаачилсан вэ, Ч.Сайханбилэг 2008 онд  сонгогдохдоо “бүх нийтийг комьпютержүүлнэ” гэсэн  мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн боловч, хямд үнэтэй хятад компьютер дунд  сургуулиудад өндөр үнээр шахаснаас болж, тухайн компьютер нь дэлбэрч золтой л сурагч хүүгийн амь насыг бүрэлгэчихээгүй.

Өнгөрөгч 2012 оны сонгуулиар амлаж байсан Ч.Сайханбилэгийн  мөрийн хөтөлбөрийн биелэлт, амлалт юу болж байгааг эргэн харах цаг нь нэгэнт болжээ.  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд  Ч.Сайханбилэгийн амлалтыг эргэн сануулж, дүгнэлт хийе. Тэгэхдээ түүний амласан бүх худлаа зүйлийг биш, ганцхан энгийн жишээг авч үзье. Өдгөө Ерөнхий сайдад нэр дэвшигч

Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг  тойргийнхоо сонгогчдод их энгийн бөгөөд амьдралд ойр зүйл амлаж байсан ажээ. Тухайлбал, энэ зураг дээр “Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулж, зөрүүг иргэдэд олгоно” гэжээ. Энэ амлалтыг харахад түүнийг аргагүй л залу

угаасаа худлаа хэлж сурсан хүний амлалт гэдэг нь өнөөдрийн байдлаас илт харагдана.

Хамгийн наагуур бодоход 2012 онд буюу өдгөөгөөс хоёр жилийн өмнө бидний сайн мэдэх, өдөр тутмын хэрэглээ болсон “Атар” талхны үнэ 630 төгрөг байв. Харин өнөөдөр 1000-1050 төгрөгт хэлбэлзэж байна. Тэгвэл 2012 оны байдлаар бидний түгээмэл хэрэглэдэг “Алтан тариа”-гийн нэгдүгээр зэргийн гурил килограмм нь 750 төгрөгөөр зарагдаж байв. Гэтэл өнөөдөр энэ төрлийн гурил килограмм нь 1300-1400 төгрөгт хэлбэлзэх болжээ. Тодруулбал, Ч.Сайханбилэг сайдыг ийн амлаж зогссоноос хойш талхны үнэ 450 орчим төгрөгөөр, гурилын үнэ дундажаар 400 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ийм л хүн өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд болчихвол “би улс орныхоо эдийн засгийг сэргээнэ” гээд ээлжит худал амлалтаа өгөөд сууж байна. Дээр нь түүнийг Ерөнхий сайд болчихвол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бодлого тэр хэвээр үргэлжилж, улс орон улс бүр “элгээрээ хэвтэнэ” гэж хэлэх ажиглагчид олон байна.

 

Н.Нараа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих