ДЭМБ: “Эбола”-гаар нас барагсдын тоо 5177 боллоо

e3acaafc6234be2de9e0c828dbac782f_L

ЖЕНЕВ. /АР/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар авсны улмаас нас  барсан хүмүүсийн тоо 5177, халдвартай хүмүүсийн тоо 14413 болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр мэдэгдлээ.

Вирусийн гаралтай энэ өвчинд Баруун Африк хамгийн их нэрвэгдсэн юм. Тус бүс нутгийн Либерид “Эбола”-гаар 2182, Сьерра-Леонд 1187, Гвинейд 1166 хүн нас баржээ.

“Эбола” вирус нь хүнээс ялгардаг шингэн, тухайлбал, цус, шүлс болон хөлсөөр дамжин хүнээс хүнд халдварладаг билээ.

Г.Доржханд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих