ХААБ 938.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) 285 дахь удаагийн арилжаагаар мах бэлтгэлийн зориулалтын мал арилжих анхны туршилтын арилжааг Баянхонгор аймагт цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
ХААБ энэ онд багтаан брокерын компани бүхий 16 аймгаас харилцагчийн захиалгын бүртгэл хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ удаагийн арилжаа нь малыг амьдын жингийн 1 кг тутамд үнэ өгөх замаар арилжсан юм. Малчид Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААБ-ийн арилжааны зуучлагч “Хонгорын таван эрдэнийн хишиг” компаниар дамжуулан захиалга өгөв. Энэхүү арилжаанаас сургамж авч засч боловсронгуй болгох зүйл багагүй байгааг зохион байгуулагчид тэмдэглэж байлаа.
Энэ онд ХААБ 938.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. энэ оны 11 сард 159 удаа арилжаа зохион байгуулж 6 мянга 497 тонн хонины ноос- 11.7 тэрбум, 1 018.2 тонн тэмээний ноос-5.2 тэрбум, 6 мянга 16 тонн ноолуур 479.9 тэрбум арилжаалжээ. Мөн 12 мянга 535 тонн тосны ургамал 9.9 тэрбум, 1 мянга 100 тонн ямааны завод ноос – 27.4 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос – 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноос – 1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр тус тус арилжиж нийт 535.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
URL: