Таван сургууль барих уу, тансаг сүм нь дээр үү

20141114082045Сүүлийн өдрүүдэд 5,9 тэрбум төгрөгийг Гандан барихад төсөвлөсөн мэдээлэл хэл ам дагуулж байна. Мөн татвар төлдөггүй ТББ -ын статустай явдаг Гандан хийдэд 1080 лам хурдаг том сүм барихад 2009 оноос эхлэн арав орчим тэрбум төгрөг улсаас өгсөөр иржээ. Энэ жил дээрх 5,9 тэрбумыг нэмж өгч байгаа юм байна. Тэгсэн атлаа цэцэрлэг сургууль барих ажил таг байна. Уг нь сэтгэл байвал мянган алтан цөгцөнд зул асаах, нэгэн зэс цөгцөнд асаасан хоёр ав адилхан гэж бурхан багш сургасан байдаг. Тэгэхээр 21-р зуунд бидэнд бурханд залбирч мөргөх газар биш,  соёл шинжлэх ухааныг танин мэдэж үзэж нүд тайлах, үр хүүхдүүдээ явуулж хүмүүжүүлэх цэцэрлэг, нэг ч гэсэн эмнэлэг чухал байгаа юм. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бол залбираад зүгээр болчихдог бол хэдэн зуун жил боллоо. Ер нь хүн ямар ч бурханд хаана ч залбирч болно. Бурхны нэр барих биш бурхны сургасаныг дагах ёстой гэнэ. Нэг сургууль цэцэрлэгийг дунджаар гурван тэрбум төгрөгөөр барина гэж бодохоор 2009 оноос хойш сүм барихад хандивласан 15 тэрбумаар таван сургууль цэцэрлэг барихсан. Цэцэрлэггүйн улмаас гэртээ түгжүүлж суугаа ганц ч болов бяцхан үрийг аврахсан.

С.Саруул

agshin.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 17 November 2014

битгий шударга царайлж харьцуулах харьцуулахгүй юмыг жишиг бай. нээх сүр сүр юм бичихийн.

Нэр: Anonymous Огноо: 13 December 2014

Svm bish ug n hiid ymsan arai doosh n hj bga ym bishuu

Сэтгэгдэл бичих