Чихрийн шижин өвчнийг өнөөдөр үнэгүй оношлоно
Жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” уриан дор бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг НЭМГ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Диабетын төв, АШУҮИС-иас хамтран зохион байгуулах юм байна. Чихрийн шижинтэй тэмцэх ОУ-ын нийгэмлэгээс дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 382 байна гэсэн судалгаа гаргажээ. Уг судалгаагаар 2035 он гэхэд чихрийн шижинтэй хүний тоо 592 саяд хүрч, дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд нэрвэгдэнэ гэж үзсэн байна. Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5 хувьтай байна. Чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10 000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ.Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10 000 хүн амд 56.4, эмэгтэйчүүд 10 000 хүн амд 60.1 байна. Насны бүлгээр 45-65 насныханд хамгийн өндөр тохиолдож 10 365 буюу 10 000 хүн амд 222.7 тохиолдож өнгөрсөн оноос 30.1-ээр нэмэгдсэн байна. Иймд энэ жилийн “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдрийг эрүүл мэндийн довтолгоотой уялдуулан “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын нэг дадал болох “Зохистой, зөв хооллолт” уриаг иргэдэд хүргэхээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
· “Зохистой, зөв хооллолт”-ын талаарх мэдээллийн хүрээнд чихрийн шижингийн 2 хэв шинжтэй хүмүүсийг оролцуулан тэдэнд зориулан “Өглөөний цайг хамтдаа ууцгаая”, Чихрийн шижин өвчний үед зөв хооллох аргад сургах, сурталчилгааг зохион байгуулах
· Олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш, оюутнууд Эрхэс эмнэлгээр дамжуулан зохион байгуулах
· “ЧШӨ-тэй хүмүүсийн гараас нь атгая, өнөөдөр нэг зөв алхам хийвэл маргаашийн ирээдүйг өөрчилнө” өдөрлөг зохион байгуулах
· “Чихрийн шижин өвчний” талаар гарын авлага, зөвлөмж боловсруулж тараах
polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
гадны олон оронд ЧШӨ тэй хүмүүстэй инсулин болон бусад эм.болон хэрэгслийг үнэгүй олгодог харин манай оронд өөрсдөө худалдаж авдаг.чимээгүй тахал айл бүрт ирж байна.ЭМЯ энэ талаар тодорхой бодлого байхгүй.өрөвч нинжин сэтгэлтэй .өвчтэй иргэдийн зовсон шаналал дээр ньбизнес хийддэггүй сайдыг сонгох хэрэгтэйл б.на. гэвч гашуун үнэн бол хэзээч биелэхгүй байхаа