Бахархалын өдрийг нөхөж амрахгүй

11-14-8_700x700Д.ГЭРЭЛ

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аас 2012 онд хуульчилсан. Өнгөрсөн жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 дүгээр сарын дөрөвний өдөр тохиож байсан ч энэ жил 11 дүгээр сарын 23-ны ням гарагт “Монгол бахархлын өдөр” тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулж иргэдийн дунд “Монгол бахархлын өдөр” буюу 23-ны ням гарагийг нөхөж бүх нийтээр амарна гэсэн мэдээлэл тараад байгаа. Харин албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн өдөр ням гарагт тохиож байгаа учраас бүх нийтээр амрахгүй аж. Тодруулбал, уг амралтын өдрийг нөхөж баасан эсвэл даваа гарагт амрахгүй юм байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: НӨхөж амраая Огноо: 20 November 2014

Нөхөж амармаар байна. Жилжингээ бүх өдөр амралтын өдрүүдээр таарч байна. Жаахан бодолцож үзээч. 5 дахид юм уу 1 дэхэд нөхөж амраа. Төрийн байгууллагуудын тогонд ч хэмнэлттэй.

Сэтгэгдэл бичих