Ард түмний мисс кинонд тоглоно
Ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэг Алтны магнат Ц.Мянганбаяртай гэрлэж, олны анхаарлын төвд орсон билээ. Тэрээр одоо охиноо ганцаараа өсгөн, нам гүмхэн амьдрах болсон юм. Нэг хэсэгтээ загварын тайзнаа гунхаж, олны нүдийг хужирлаж явсан бүсгүйчүүд эхнээсээ дэлгэцийн урлагт хүч сорьж эхэлсэн нь бий.Тэднийг топ Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нар манлайлсан. Пүүжээгийн хувьд цөөнгүй кинонд дүрээ мөнхөлж, өөрийгөө сориод амжсан.Тэгвэл Ард түмний мисс хэмээх цолтой Д.Ариунцэцэг Пүүжээгээс юугаараа дутах вэ хэмээн кино урлагт хүч сорихоор шийдсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй кинонд тоглох урилга эхнээсээ иржээ. Тиймээс түүний тоглосон кино нэг их удалгүй үзэгчдэд хүрэх бололтой. Тэгэхээр мисс гэдгээр нь мэддэг олон нийт Д.Ариунцэцэгийн жүжиглэх чадвар хэр болохыг удахгүй шинжих нь ээ.
URL: