Энэ оны шилдэг гоолын эзэн хэн бэ

2014 он удахгүй өндөрлөж, шинэ онтой золгоно. Энэ жил спорт сонирхогчдын хувьд өндөр жил боллоо. Дөрвөн жилд нэг удаа тохиодог томоохон спортын тэмцээнүүд олон болсон. Тухайлбал ОХУ-ын Сочи хотноо өвлийн Олимпийн XXII наадам, Бразил улсад хөлбөмбөгийн ХХ дахь удаагийн тэмцээн, БНСУ-ын Инчон хотод Азийн XVII наадам, Испани улсад сагсан бөмбөгийн дэлхийн аварга, Польш, Итали улсад эрэгтэй, эмэгтэй волейболчдын дэлхийн аваргын тэмцээн болсон аж.

Энэ жилийн спортын шилдэг тамирчид ч эхнээсээ тодорч байна. Хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн спортын оны шилдэг тамирчдын санал асуулга явагдаж байгаа бол шилдэг гоолын эзнийг тодруулах гэж байна. Унгарын алдарт хөлбөмбөгчин 1954 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, энэ тэмцээний “Алтан шаахай”-н эзэн Ф.Пушкашын нэрэмжит шагналын төлөө нэр дэвшсан тамирчдын тухай мэдээллийг хүргэе.

Тим Кэхилл – 2014.06.18, Австрали v Голланд, 2014 оны Дэлхийн аварга

Диего Коста – 2013.11.23, Атлетико Мадрид v Гетафе, Ла лиг

Марко Фабиан – 2014.02.15, Круз Азул v Пуэбла Мексикийн лиг

Златан Ибрахимович – 2013.10.19, ПСЖ v Бастиа, Лиг 1

П.Касами – 2013.10.21 – Кристал Палас v Фулхэм, Примьер лиг

Стефание Рохе – 2013.10.20, Пимаунт Юнайтед v Уэхфорд Яаотс , Ирландын эмэгтэйчүүдийн лиг

Хамес Родригес – 2014.06.18, Колумб v Уругвай, 2014 оны Дэлхийн аварга

К. Санвеззо – 2013.10.06, Ванкоуэр Уайткэпс vs Портлэнд, мэйжор лиг

Хисато Сато – 2014.03.08, Хирошима vs Кавасаки, Японы лиг

Робин Ван Перси – 2014.06.13 , Испани v Голланд, 2014 оны Дэлхийн аварга

 


URL:

Сэтгэгдэл бичих